Баянхонгорын Г.Жамбалдорж Цэргийн арслан боллоо
Улсын их баяр наадмын өмнө болгон уламжлал болон зохион байгуулагддаг  Бүх цэргийн наадмын барилдаан өнгөрсөн амралтын өдөр Батлан хамгаалахын “Алдар” спорт хорооны зааланд боллоо.

Барилдаанд  “Алдар”, “Хүч”, “Сүлд”, “Эрч”, “Аврагч”, “Соёмбо” спорт хорооны 256 бөх барилдаж хурд хүчээ сорьсноос Баянхонгор аймгийн Хүрээмарал сумын харьяат, Их богд дэвжээний бөх, аймгийн начин Ганзоригийн Жамбалдорж түрүүлж, Цэргийн арслан цол хүртлээ. Булган аймгийн заан Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл үзүүрлэж чимэг цол нэмэв. Түүний хувьд гурав дахь удаагаа аймаг цэргийн наадамд үзүүрлэж байна. Их шөвөгт аймгийн арслан Б.Суманчулуун, аймгийн начин Т.Дүгэрдорж нар үлдэв.

Улсын цолгүй бөхчүүдийн наадмын өмнөх хамгийн том сорилгод өнгөрсөн жил Баянхонгор аймгийн харьяат цэргийн арслан Б.Хишигбаатар түрүүлж, хурц арслан чимэг хүртэн тухайн жилдээ улсын цолон хүрч байсан билээ.

Энэ жилийн барилдаанд түрүүлсэн Г.Жамбалдоржийн хувьд өөрийн гэсэн өнгөтэй барилдааныг үзүүлж байгаа өнгөлөг барилдаанч, ирээдүйн итгэл найдвартай энэ залуу 1990 онд төржээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • хотын иргэн 2018-06-11 11:42:04
    Жамбалдорж, Дүгэрдорж нар нь аль спорт хорооны бөхчүүд юм бол доо.Энд чинь зөвхөн цэргийн бөхчүүд барилддаг биз дээ...
    66.181.165.29
    Мэдэгдсэн Хариулах