Иогийн тухай

Тааламжтай зүйл тохиоход бид хөлийн хуруун дээрээ зогсож байдаг бөгөөд тэгээд бид гүйж эхэлдэг. Тааламжтай зүйл тохиоход юуны өмнө бид гүйдэг бөгөөд тэгээд түүнээсээ холдож орхидог. Тэгвэл иог нь биднийг яг үүний эсрэг байлгадаг зүйл юм. Иог хийснээр бид тогтвортой болдог.

Иогч байна гэдэг нь бие мах бодь нь хүчтэй, чанга байх бөгөөд сэтгэл нь тогтуун тайван байхыг хэлдэг. Энэ бол маш чухал зүйл юм. Таны сэтгэл эмоци тань үргэлж нэг бол дээшээ эсвэл доошоо савлаж буй бол та ямар нэгэн зүйлийг хүсэж шунаж буй учраас л тэр юм. Та тэгвэл юуны төлөө тэгж их тэмүүлнэ вэ? Тэгвэл та тааламжтай зүйлийг л хүсдэг бөгөөд та нэгэнт түүнээ авсан бол түүнээсээ гүйн холдоод явж орхидог.

Бидний амьдралд ийм зүйл тохиолддог шүү дээ. Бид ямар нэгэн зүйлд зүйлд тэмүүлж түүндээ хүрмэгцээ түүнийг өөрөөсөө холдуулж орхидог. Учир нь түүнийгээ хэрхэх учраа олохгүй байгаа учраас ийм зүйл бидэнд тохиолддог юм.

Тэдгээр бүх л хүмүүс "Би үүнээс зугтан холдмоор байна" гэсэн мэдрэмж дээр хүрч ирдэг. Учир та өөрөө үүнд татагдаж өөрт тань таалагдсан учраас тэр ийм зүйл тохиолддог юм. Ямар нэгэн зүйл танд маш ихээр танд таалагдах үед та түүнээсээ бүр мөсөн зугтмаар санагддаг.

Тиймээс та өөрийн сэтгэлийнхээ аливаа зүйлээс авах гэсэн тааламжтай байх гэсэн тэрхүү хандлагыг өөрчлөн аливаад тогтвор суурьтай байж чадвал юунд ч та сатаараад байхгүй болно.

Та тогтвор суурьтай байх үедээ л аливааг хийж бүтээх чадвартай болдог юм шүү. Нар хэзээ ч "Би хэтэрхий их гэрэлтэж байна тиймээс би явлаа" гэж хэлдэггүй биз дээ. Мөн Бурхан "Би хэтэрхий их сүр жавхлантай байна" гэж хэлдэггүй бөгөөд төрөлхийн байгалиасаа тогтвортой оршин байдаг. Тэд хэзээ ч өөрийн орон зайг орхидоггүй юм шүү.

ГҮРҮДЭЙВ
ШРИ ШРИ РАВИ ШАНКАР.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.