Монголиа Опен: Манай бөхчүүд дөрвөн жинд аваргаллаа

Чөлөөт бөхийн дэлхийн чансаа олгох “Монголиа Опен-2018” олон улсын уламжлалт тэмцээн өчигдөр “Буянт-Ухаа” спортын ордонд эхэллээ.

Эхний өдөр эрэгтэйчүүдийн 57, 65, 74, 86, 97, эмэгтэйчүүдийн 50, 55, 59, 65, 72 кг-ын жингийн барилдаан болж, Монгол, ОХУ-ын бөхчүүд тус бүр дөрвөн жинд аваргалсан бол Казахстаны эрэгтэй бөхчүүд хоёр жинд түрүүлэв.

ДАШТ-ий хошой хүрэл медальт, Азийн аварга, гавьяат тамирчин Э.Бэхбаяр сүүлийн дөрвөн жил дараалан жиндээ “босоо” байлаа. Түүнчлэн Азийн АШТ-ий хошой хүрэл медальт, залуучуудын дэлхийн аварга Э.Даваачимэг мөн дөрөв дэхээ аваргалж, ОУХМ Б.Шоовдор, З.Болортунгалаг анх удаа аваргалав.

Манай хойд хөршийн бөхчүүдээс Якутын Виктор Рассадин, Буриадын Арсалан Будажапов, Кемеровогийн Валерия Чепсаракова нар Улаанбаатарын дэвжээнд хоёр дахиа түрүүлсэн. Ялангуяа эрэгтэйчүүдийн 74 кг-д Будажапов шигшээ барилдаанд “Монголиа Опен”-ий зургаан удаагийн аварга, манай гавьяат тамирчин Г.Мандахнаранг 6:2-оор ялж алтан медалийн тавцанд зогсов.

Мөн Ц.Цогбадрах, Г.Ганхуяг, Б.Намхай, Б.Халиунаа, Б.Энхцэцэг нарын залуу тамирчид “Монголиа Опен”-д анхны медалиа зүүцгээлээ.

Өнөөдөр тэмцээний эрэгтэйчүүдийн 61, 70, 79, 92, 125, эмэгтэйчүүдийн 53, 57, 62, 68, 76 кг-ын жингийн барилдаан болох бөгөөд хөдөлмөрийн баатар С.Батцэцэг, гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, П.Орхон, О.Насанбурмаа, Э.Ням-Очир, ДАШТ-ий медальт ОУХМ Э.Сумъяа, Б.Одончимэг нарын тэргүүтэй шилдгүүд зодоглоно.

ЭХНИЙ ӨДРИЙН ДҮН:
Эрэгтэйчүүдийн 57 кг (22 бөх): 1. Эрдэнэбатын Бэхбаяр (Монгол) 2. Хуреш-оол Дондук-оол (ОХУ) 3. Цэвээнсүрэнгийн Цогбадрах, Содномдашийн Батболд (хоёул Монгол) 
65 кг (30): 1. Виктор Рассадин (ОХУ) 2. Сиятбек Окассов (Казахстан) 3. Батчулууны Батмагнай, Батболдын Номин (хоёул Монгол)
74 кг (14): 1. Арсалан Будажапов (ОХУ) 2. Ганзоригийн Мандахнаран (Монгол) 3. Диньяр Кайсанов (Казахстан), Жасмит Сингх Пулка (Канад)
86 кг (11): 1. Адилет Давлумбаев (Казахстан) 2. Ганбаатарын Ганхуяг (Монгол) 3. Сиао Сун (БНХАУ), Элхан Рамос (Пуэрто-Рико)
97 кг (8): 1. Бакдаулет Алментай (Казахстан) 2. Өлзийсайханы Батзул 3. Батдоржийн Намхай (хоёул Монгол), Алдар Хамаев (ОХУ)
Эмэгтэйчүүдийн 50 кг (7): 1. Валерия Чепсаракова 2. Елена Вострикова 3. Анжелика Ветошкина (бүгд ОХУ)
55 кг (7): 1. Эрхэмбаярын Даваачимэг 2. Баяраагийн Халиунаа 3. Батбаатарын Энхцэцэг (бүгд Монгол)
59 кг (7): 1. Баатаржавын Шоовдор (Монгол) 2. Светлана Липатова 3. Вероника Чумикова (хоёул ОХУ)
65 кг (4): 1. Зоригтын Болортунгалаг (Монгол) 2. Юлья Пронцевич (ОХУ) 3. Хүрэлхүүгийн Болортуяа (Монгол)
72 кг (4): 1. Татьяна Колесникова (ОХУ) 2. Амгаланбаатарын Чанцалнямаа 3. Пүрвээгийн Номин-Эрдэнэ (хоёул Монгол)
 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.