Аавдаа дандаа зодуулдаг хүүг хамгаалалтад аваач
Өчигдөр Дорнод аймгийн нэгэн группэд “аавдаа зодуулдаг хүү айснаас болж тагтаараа бууж байна” гэсэн зурагтай мэдээлэл оруулсан байв.

Тэгвэл зоддог ааваасаа айж зугтааж байгаа энэ 8 настай хүүг холбогдох газрууд нь анхааралдаа аваачээ. Ойр тойрныхны ярьж буйгаар хүүгээ байнга зоддог, гэр бүлийн хэрүүл шуугиан тасардаггүй гэнэ.

Иргэд “Аавынхаа зодуураас зугаатаж буй хүүхэд. Энэ явдал Дорнод аймагт болж байна. Дор нь ээжүүд дандаа зоддог цагдаа нар ирээд л явдаг дараа нь дахин зоддог гэж бичсэн байх юм. Энэ хүүхдүүдийг хамгаалах төр засаг, хүчин байна уу.  Дорнодод байдаггүй юмаа гэхэд энэ улс оронд байна уу.

Хүүхдүүд ингэж зодуулж байхад ирчихээд дүрэм ярьсан болоод буцдаг цагдаа нарт хүний мөс, мэргэжлийн ёс зүй байна уу. Албан үүргээ гүйцэтгэж явна гэх үү дээ. Үнэхээр сэтгэл эмтэрч бухимдаж байна. Дорнодын удирдлагууд харж, дуудагдаж ирсэн цагдаа нар тайлбар хийтэл шэйр хийгээрэй. Хүүхдийн баярын өдөр буюу 6.1-нд хүртэл зодсон байх юм” гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • zochin 2018-06-11 09:50:32
    Ийм хүүхдээ хамгаалахгүй аймаг төр хууль гэж байгаад яахав. Эргэн тойрны хүмүүсийнх нь нойр хүрч байна гэж үү.
  • zochin 2018-06-10 06:02:54
    huurhii huuhduudiig hamgaaldag gazar baidag bii boloosoi. ingej ussun huuhduud ireeduid bas l hun hairlaj medehgui hun l bolno doo yanaa.
  • зочин 2018-06-10 03:08:05
    Төрсөн эцэг нь мөн болов уу даа? Төрсөн хүүхдээ ингэтлээ үзэн ядах уу? Ээж нь өмөөрч дийлэхгүй байгаа бол шалгах хэрэгтэй.
  • Toroos 2018-06-09 14:49:03
    Tor ter huuhduudiig tusgaarlan,hamgaalalt,halamjindaa abah ystoi Mon huchirhiileld b.dag tom humuusch bas uund hamaatai