Экс Ерөнхий сайдуудыг батлан даалтад гаргаж, эрээ цээргүй гишүүдийг авч үлдсэн долоо хоног
Улирч буй долоо хоногт улстөрийн хүрээнд олон үйл явдал, хүлээлт, бас жигшил төрсөн долоо хоног байв. Тухайлбал,  хоригдож байх хугацаандаа бие нь муудаж улсын эмнэлэг бараадсан экс Ерөнхий сайд нарыг өчигдөр шүүхийн шийдвэрээр батлан даалтад гаргалаа.

Бас нэгэн анхаарал татсан зүйл гэвэл УИХ-ын чуулганаар гишүүд эрээ цээргүй, ичгүүр сонжуургүй хоёр гишүүнээ суудалд нь авч үлдсэнд олон нийт харааж зүхэж зэвүүцэж байна. Монголд шударга ёс, хууль гэж байдаггүй тэд нотлон харуулсан муухай үйлдэл болсныг хүн бүр жигшиж байгаа юм.

Мөн өнгөрөгч долоо хоногийн хамгийн их хүлээлт хот хөдөөгүй хур бороо хүсч хүлээсэн байв. Харамсалтай нь тэнгэр хангай хур бороогоо илгээхдээ дургүй байна. Монгол орны нийт нутгийн 70 гаруй хувь нь гантай гандуу байна. Ингээд онцлох үйл явдлуудыг түүж тоймлон хүргэе.

Экс Ерөнхий сайдуудыг батлан даалтад гаргалаа

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг хоёрыг өчигдөр шүүхээс батлан даалтад гаргав. НПГ-аас тэднийг батлан даалтад гаргах хүсэлтээ хүргүүлсэн бөгөөд ийнхүү шүүх хэлэлцэж, таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хилийн хориг тавьж батлан даалтад гаргасан юм.
Тэдний хувьд 50 гаруй хоног хоригдохдоо биеийн байдал нь муудаж улсын эмнэлэгт хүргэгдэж, нэг нь хагалгаанд орсон юм. Тиймээс биеин байдлыг нь харгалзан үзэж ийнхүү батлан даалтад гаргалаа. Олон хоног хорихдоо тэднээс 4-5 удаагийн мэдүүлэг авсан гэдгийг өмгөөлөгчид нь хэлж байна.
 
“Бандааш” Д.Гантулга, “секс” Д.Мурат хоёрыг авч үлдлээ

Өчигдөр УИХ-ын чуулганаар гишүүд түүхэнд байхгүй тэнэг шийдвэр гаргалаа. Тухайлбал, хүчингийн болон дотно харилцааны ёс бус хэрэгт холбогдож хуулийн байгууллагад шалгуулж байгаа гишүүн Д.Мурат, Д.Гантулга хоёрыг суудалд нь авч үлдэв. Ёсзүйгүй шийдвэр гаргасныг нь олон нийт хүлээн зөвшөөрөхгүй байна. Тэднийг Засгийн газар нь өмгөөлж хамгаалдаг ч хууль шүүхийн байгууллага хүчээр  хамаагүй төмөр нүүрээ үзүүлж харуулах болов уу, Ерөнхийлөгч гаргасан шийдвэрт нь хориг тавих болов уу гэсэн хүлээлт байна.
 
ШХАБ-д элсэх эсэх асуудлын эргэн тойронд
 
Өнгөрсөн долоо хоногт улстөрчид Шанхайн Хамтын ажиллагааны байгууллагад /ШХАБ/ элсэх асуудлаар ухаан уралдуулав. Ерөнхийлөгч А.Баттулгын ШХАБ-д ажиглагчийн статусаа ахисан түвшинд хүргэх тухай мэдээлэл Засгийн газрыг тус байгууллагад элсэх талаархи нууцын зэрэглэлтэй асуудлыг УИХ-д өргөн барихад хүргэв бололтой.
Өнөөдрөөс буюу зургадугаар сарын 9-ний өдрөөс БНХАУ-ын Чиндао хотноо ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаан эхэлж байна. БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар энэ уулзалтад Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга оролцож байна.

ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын Дарга нар гурван талт дээд түвшний ээлжит дөрөвдүгээр уулзалтыг хийнэ гэсэн.  Монгол Улс ШХАБ-д гишүүнээр элсэх асуудал маргаантай байгаа хэдий ч энэ талаархи улс төрийн шийдэл удахгүй гарах нь бараг тодорхой байна. Асуудлыг УИХ-д нэгэнт өргөн барьсан болохоор тун удахгүй энэ тухай хэлэлцэж таарна. Түүнчлэн Үндэсний Аюулгүй байдлын зөвлөл бас авч хэлэлцэнэ.
 “Монгол-Оросын санаачилга-2018” чуулга уулзалт болов
 
Энэ долоо хоногт болсон томоохон арга хэмжээ гэвэл “Монгол-Оросын санаачилга-2018” цуврал арга хэмжээ юм. Энэ хүрээнд болсон Эдийн засгийн чуулга уулзалтыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлcэн юм. “Монгол-Оросын санаачилга-2018”  ажиллагаанд ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путины бие төлөөлөгч Игорь Евгеньевич Левитин, ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны сайд Денис Валентинович Мантуров тэргүүтэй тус улсын албаны болон бизнесийн  төлөөллүүд оролцов.
Есөн жил хүлээсэн түүхэн гэрээгээ байгууллаа
 
Долоо хоногийн онцлох үйл явдлын нэг гэвэл Монгол Улсын Зам тээврийн хөгжлийн  сайд Ж.Бат-Эрдэнэ  болон ОХУ-ын Тээврийн сайд Е.И.Дитрих нар Монгол, ОХУ-ын Засгийн газар хоорондын Төмөр замаар дамжин өнгөрөх ачаа тээвэрлэх нөхцөлийн тухай хэлэлцээрт гарын үсэг зурсан явдал байлаа.  Үүнийг түүхэн хэмээн тодотгож байгаа нь учиртай.
Учир нь есөн жилийн хугацаанд ярилцсан гэрээндээ гарын үсэг зурж байгаа нь энэ юм. Энэ гэрээ байгуулагдснаар Монголд эдийн засгийн томоохон боломж нээгдэж байна. Тухайлбал,  ОХУ-аар дамжаад Владивостокоор далайд гарах, цаашаа Европ руу гарах гарцтай болох боломж бий болно.  ОХУ-аар дамжин өнгөрөх гол магистрал замууд дээр хамтарч ажиллах, бөгөөд тэр дундаа Оросын талаас манайд тарифын хөнгөлөлт үзүүлэхээр болж байна.  

 
“Сентерра Гоулд Монголия” компанийн зөвшөөрлийг шүүхээс цуцаллаа
 
 
Ноён уул дахь “Сентерра Гоулд Монголия” компанийн лицензтэй холбоотой шүүх хурал 37 удаа хойшилсон билээ. Харин  энэхүү маргааны эцсийн шийдвэр өнгөрсөн долоо хоногт гарч “Сентерра Гоулд” ХХК-ийн эзэмшсэн дөрвөн ашиглалтын тусгай зөвшөөрлийг шүүхээс цуцалсан шийдвэр гаргалаа. Ингэснээр Ноён уулыг “Сентерра Гоулд Монголиа” ХХК ухахааргүй болж байна.
2016 оны нэгдүгээр сараас шүүхэд үргэлжилж байгаа энэхүү маргаанд нэхэмжлэгчээр “Ноён уулаа аваръя хөдөлгөөн” ТББ, хариуцагчаар Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтэс, гуравдагч этгээдээр “Сентерра Гоулд Монголия” компани, Засгийн газар оролцсон юм.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Монгу 2018-06-10 08:05:58
    Ардын их хурлын гишууд зов шииджээ. Баяр хургэе.Хуухнуудээ за бол еогуй байж сургууль. Хуний муу узсэнээр оодлохгуй. Ухаалаг бай
  • yagaad eb negdeltei eh orondoo amidarch  2018-06-09 11:32:13
    Mongolchyyd yagaad hoyor hersteigeen zeregzen yabj chadahgyi bna be?...gej harah chag boljee!!ardchilal gej heneetehees chini emneh asyydal baij dee!!odoo eeree...
  • монгу 2018-06-09 08:51:23
    монголчууд хун й мууд дцртай юмаа.Нэгнийхээ мууг узэж байвал баярлаж байдаг.2 хунийг шоронд хийгээд вмьдрал сайжрахгуй.Улс тор гуйгээр унэнийг тогтоох .абсолют ...
  • иргэн 2018-06-09 07:22:51
    нэгнийхэнэ дансаар 20гаруи тэр бум төгрөг орж гараад нөгөө н 7 хаустай байхад шийдэж чададгүй яасан хууль хүчний байгуулага вэ
    202.179.31.45
    Мэдэгдсэн Хариулах