Хүүхдүүдийн 58 хувь нь сэтгэлзүйн хямралтай гэх судалгааг гаргажээ
“Монгол өрх” сэтгэлзүйн хүрээлэнгийн сэтгэл зүйчид нийслэлийн 20 сургуулийн 8400 гаруй сурагчийг хамруулан сэтгэл зүйн хямрал, зан үйлийн тулгамдсан асуудлыг илрүүлэх судалгаа явуулсан талаараа мэдээлэл хийсэн билээ. 

Ингэхэд нийт хүүхдийн 58,3 хувь нь сэтгэл зүйн хямрал, зан үйлийн ямар нэгэн тулгамдсан асуудалтай гэсэн дүн гарчээ.
 
11-17 насны хүүхдүүдийн сэтгэл зүйн хямрал, зан төлөвийн хурцдал, хэт хөдөлгөөнтөх байдал, үе тэнгийн дарамт, нийцэрхэг байдлыг энэ судалгаагаар илрүүлэхийг зорьсон байна. 8400 гаруй сурагчдын 41 хувь нь сэтгэл зүйн тулгамдсан асуудал бага зэрэг, хэвийн, харин үлдсэн 58.3 орчим хувь нь дунд болон өндөр байжээ. Мөн сурагчдын 25 хувь нь үе тэнгийнхний дарамтад орж байсан бол 27 хувьд нь зан төлөвийн хурцдалын түвшин өндөр байжээ.
 
Хүүхдүүдээс судалгаа авахад 58.3 хувь нь сэтгэл зүйн хямралтай гарчээ
 
Энэ асуудлын хүрээнд зөвлөх сэтгэл зүйч С.Баасанбат “Боловсролын салбарт сэтгэл зүйн үйлчилгээ шаардлагатай байна. Сургуулийн сурагчдад бид суралцах, харилцах, хамтрах, амьдрах чадвар гэсэн тулгуур баганыг олгох ёстой юм байна. Хэрвээ үүнийг олгох юм бол бид 20 жилийн дараах хорих ангийн зардал, халамжийн зардал, эрүүл мэндийн группийн зардал, гэр бүл салалт, хүсээгүй жирэмслэлт, гэмт хэрэг, архидалтынхаа асуудлыг шийдэж чадах юм” хэмээв.
 
Судалгааны үр дүнг харгалзан тулгамдсан асуудалтай сурагчдын 25 хувьд нь зөвлөгөө өгсөн байна. Тэдэнтэй ярилцахад гэр бүлийн асуудлаас үүдэлтэй сэтгэл гутрал, хойд эцэг эхтэйгээ ойлголцдоггүй, хүчирхийлэл, өөртөө итгэх итгэл, амиа хорлох эрсдэл, үе тэнгийн дарамтад өртөж байсан зэргээ хэлжээ. Мөн цахим орчин дахь ялгаварлан гадуурхалт, компьютер тоглоом, дэлгэцийн хамаарал зэрэг хорт зуршил нь өсвөр насны хүүхдүүдийн сэтгэл гутралын шалтгаан болж байгаа нь тогтоогджээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Tech 2018-06-09 14:51:55
    Computer,technology d hyzgaar taviya
    67.81.182.161
    Мэдэгдсэн Хариулах