“Монголиа Опен” тэмцээн эхэллээ
 
Чөлөөт бөхийн найм дахь удаагийн “Монголиа Опен” тэмцээн өнөөдөр 09.00 цагаас “Буянт-Ухаа” спортын цогцолбор ордонд эхэллээ.
 
Дэлхийн Бөхийн холбооны дэлхийн чансаа олгох тус тэмцээнд ОХУ, БНХАУ, АНУ, Канад, Кахастан, БНСУ, Автрали, Нигери, Гватемал, Монголын 300 орчим тамирчид эрэгтэй, эмэгтэй тус бүр 10 жинд өрсөлдөнө.
 
Тэмцээний эхний өдөр буюу өнөөдөр хөнгөн жингийн барилдаан болох бол маргааш хүнд жингийн өрсөлдөөн болсноор  тэмцээн өндөрлөх юм.
 
Өчигдөр ОХУ-ын Якут, Тува, Эрхүүгийн бөхчүүд иржээ. Якутаас сүүлийн хоёр жилийн Оросын дэд аварга, оюутны дэлхийн аварга, Виктор Рассадин, 2016 оны ОХУ-ын аварга Егор Пономарев, өсвөр үеийн дэлхийн болон Европын аварга Алексей Копылов тэргүүтэй 10 тамирчин иржээ. Тувагаас энэ жилийн Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн аварга, 2012 оны оюутны дэлхийн аварга Хуреш-оол Дондук-оол тэргүүтэй 11, Эрхүүгээс Дмитрий Коркин, Улаан-Үд, Рамазан Кадыровын ОУТ-ий медальт Юлиан Гергенов тэргүүтэй дөрвөн бөх зодоглох юм. 

'Монголиа Опен” тэмцээний эрэгтэйчүүдийн төрөлд Монгол, Казахстан, Буриад, Якут, Эрхүү, Тувагийн шилдэг бөхчүүдийн гал гарсан барилдаанууд ялангуяа хөнгөн жингүүдэд олноор гарахаар байна. “Монголиа Опен” тэмцээнийг МҮОНТ шууд дамжуулан үзүүлж байна.
 
О.Сайхан
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.