Ерөнхийлөгч ШХАБ-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн хуралд оролцохоор явлаа
Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга энэ сарын 9-10-ны өдрүүдэд БНХАУ-ын Чиндао хотноо болох Шанхайн хамтын ажиллагааны байгууллага /ШХАБ/-ын гишүүн орнуудын Төрийн тэргүүн нарын зөвлөлийн 18 дахь удаагийн өргөтгөсөн хуралдаанд БНХАУ-ын Дарга Ши Жиньпиний урилгаар оролцохоор өнөөдөр эх орноосоо мордлоо.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгыг дагалдан Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар, Зам, тээврийн хөгжлийн сайд Ж.Бат-Эрдэнэ нарын албаны хүмүүс айлчлах юм.

ШХАБ-ын дээд түвшний уулзалтын үеэр Монгол Улсын Ерөнхийлөгч, ОХУ-ын Ерөнхийлөгч, БНХАУ-ын Дарга нар гурван талт дээд түвшний ээлжит дөрөвдүгээр уулзалтыг хийнэ. Түүнчлэн БНХАУ-ын Дарга Ши Жиньпин, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин болон зарим улсын төр, засгийн тэргүүн нартай Монгол Улсын Ерөнхийлөгч хоёр талын уулзалт хийх юм.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Галаа 2018-06-09 11:30:07
    Зи Баасан 2 хамт яваа юу
    64.119.17.87
    Мэдэгдсэн Хариулах
  • Н 2018-06-09 08:21:12
    Нэг тэрбум долларын сургаар Монголын тусгаар тогтнолыг зарж буй энэ этгээдийг яаралтай эгvvлэн татаачээ УИХ-ын гишvvдээ!!!
    64.119.16.210
    Мэдэгдсэн Хариулах
  • ... 2018-06-09 07:06:22
    Путин загнах байх даа, манай муу Женког??!!! Загнаад өнгөрвөл ч яахав! Элдэв ёс бус "даалгавар" өгч л алах вий дээ!!!!
    66.181.160.99
    Мэдэгдсэн Хариулах