Шүлхийгээс урьдчилан сэргийлэх вакцинжуулалт улсын хэмжээнд 80 хувьтай байна

Энэ оны дөрөвдүгээр сард ОХУ-ын Мал, амьтан хамгаалах холбооноос шүлхий өвчнөөс сэргийлэх II ээлжийн 4 сая тун вакцин нийлүүлсэн.

Уг вакцинаар Сүхбаатар, Дорнод, Хэнтий, Дорноговь, Говьсүмбэр, Булган, Архангай, Өвөрхангай, Сэлэнгэ, Дархан-Уул, Орхон, Өмнөговь, Дундговь, Төв, Улаанбаатар гэсэн 15 аймгийн 99 сум, дүүргийн 6 сая толгой малыг дархлаажуулалтад хамруулахаар төлөвлөсөн юм. Вакцинжуулалтын гүйцэтгэл 17-96, улсын хэмжээнд 80 хувьтай байна.

Одоогоор Архангай аймгийн Өгийнуур сумын Тоглох багт өнгөрсөн сарын 26-нд бог малд шүлхий өвчний шинж тэмдэг илэрсэн. Тиймээс Өгийнуур сумын болон зэргэлдээ сумдын млыг вакцинжуулж байна гэж ХХААХҮЯ-наас мэдээллээ.  

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.