ОХУ болон Австрали улсын иргэдийг Алтан гадас одонгоор  шагнав

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, ОХУ болон Австрали улсын  зарим иргэдийг төрийн дээд шагнал Алтангадас одонгоор шагнасныг ЕТГ-ын дарга З.Энхболд  гардууллаа.

Төрийн дээд шагнал Алтан гадас одонгоор Монгол Улс, Австрали улс хоорондын харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэх болон эрүүл мэндийн салбарын нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэх үйлсэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Австрали Улсын иргэн, Австрали Улсын Сидней хотын Вестмэд эмнэлгийн, эмчилгээ эрхэлсэн захирал Жереми Чапман,

Монгол Улс, Оросын Холбооны Улс хороондын найрсаг харилцаа хамтын ажиллагааг хөгжүүлэхэд оруулсан хувь нэмрийг үнэлж, Оросын Холбооны Улсын иргэн Гидрометпоставка төрийн өмчит компанийн Ерөнхий захирлын орлогч Андрей Евгеньевич Зубавленког Төрийн дээд шагнал Алтангадас одонгоор тус тус шагнажээ.
 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.