Ч.Сайханбилэг, С.Баяр нарыг батлан даалтад гаргалаа
Экс Ерөнхий сайдуудыг шүүх хурал өнөөдөр 15.00 цагаас Сүхбаатар, Баянзүрх, Чингэлтэй дүүргийн шүүхэд эхэлсэн байна.

Хамгийн эхэнд Ч.Сайханбилэгт холбогдох үйлдлийг нь шүүгчид хэлэлцлээ.

Түүний таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хязгаарлалт тогтоосон байна. Өөрөөр хэлбэл, батлан даалтад гаргаж, хилийн хориг тавьсан гэсэн үг юм. Тиймээс гадуур байцаалт өгч шалгуулах юм байна.

Харин одоо Ерөнхий сайд асан С.Баярт холбогдох хэргийг шүүх бүрэлдэхүүн хэлэлцээд дөнгөж сая шийдвэрээ гаргалаа. Түүнийг ч мөн таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж, биеийнх нь байдлыг харгалзан үзэж батлан даалтад гаргажээ. Мөн түүнчлэн энэ хэрэгт холбогдуулан хоригдсон Б.Бадралыг ч батлан даалтад гаргасан талаар мэдээлэв.  Тэднийг 50 гаруй хоног саатуулахдаа 4-5 удаа мэдүүлэг авчээ.



О.Сайхан
Оллоо.mn 
 

 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Иргэн 2018-06-10 00:01:57
    МОНГОЛ ХҮҮХДҮҮП ЭНЭ 2 ын ХҮҮХДҮҮДЭЭС НАСАН ТУРШИД НЬ МӨНГӨӨ НЭХЭХ НЬ ДЭЭ
  • ахиө 2018-06-09 05:03:50
    Жирийн иргэн хэрэг хийгээд мөрдөнд суугаад бие нь өвдсөн бол тоохгүй байлгаад л байна. Гэтэл хамгийн үнэтэй чанартай хоол унд, хангалуун амьдралтай, жилдээ 1-2 ...
  • Бат 2018-06-09 01:54:39
    үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг олигархууд хайрладаггүй юм
  • mongol hun 2018-06-09 01:53:53
    mongoliin shuuh porkuriin baiguulgiinhon ichig ichig yum bainadaa mongoliin ntuluu setgel zurh alga daa
  • Хххххххх 2018-06-08 17:05:33
    70 нас дөхөж байгаа өмнөд солонгосын Пак эмэгэнэс дор дор гарууд ичиг ичиг ичиг
  • Haj 2018-06-08 13:24:10
    Nasaaraa turd ajilsan aav nar mini ene humuusees ichij bna shudarga baildaa mongolchuidaa
  • Хортой PR=бумеранг!!!!  2018-06-08 11:06:05
    Энэ 2-ыг бол би сайн хүмүүс гэж боддоггүй. Гэхдээ жирийн иргэдийн толгойд энэ 2-ын талаар арай л хэтэрхий муухай ойлголт суулгажээ!!!
  • jambaa 2018-06-08 10:38:34
    ээ хөөрхий шүүх поркурын байгуулгын үнэн нүүр царай ///ард түмнээр тоглоод *за за мэдгүй юм даа хэзээ хөгжиндөө хөгжих л байхдаа бид
  •  2018-06-08 10:25:22
    бүх хөрөнгө америкт байгаа бүх юмыг нь барьцаанд авч л байж суллах байсан юм. жирийн нэгэн байсан бол үхэх гэж байсан ч гаргахгүй байж байгаа даа.
  • иргэн 2018-06-08 09:53:47
    Миний төр авилгачидийн төр болсон байна. Ийм байхад ард түмэн ядуу байхаас өөр яах вэ?
  • Зочин 2018-06-08 09:22:32
    Новшнуудаас мөнгө авч суллах байсан юм....Яасан цөөхөн удаа байцаадаг юм бэ???????МОНГОЛ улсынхаа мөнгийг Баяраас авмаар байна??????????????????