Хонгконгод хар тамхины хэргээр хоригдсон залуусын нэг нь суллагдаж, эх орондоо иржээ
Хар тамхины хэргээр өнгөрсөн 2010 онд Хонгконг улсад Монголын дөрвөн залуу хоригдсон билээ.

Тэдэнд холбогдох хэрэг хоёр жил мөрдөн байцаалтад буцаж байгаад 2012 онд тус улсын шүүхээс 7-10 жилийн хорих ялаар шийтгүүлсэн байдаг юм.

Анх анхан шатны шүүхээс тэдэнд цаазын ял оноосон ч өмгөөлөгчид нь мөрдөн байцаалтад буцааж байсан. Дараа нь өмгөөлөгчид нь солигдсон гэдэг үндэслэлээр бас шүүх хурал хойшилсон. Харин манай ГХЯ-ны Консулын газар энэ хэрэгт их сайн ажиллаж, цаазын ялыг хөнгөрүүлж өгөхийг хүссэн бичиг явуулсан байдаг.  

Ингэснээр Хятад улсын хуулийн байгууллагаас хэргийг нь тус бүрд нь задлан шалгаад зохих ялыг нь оноосон байна. Тодруулбал, хар тамхи зөөвөрлөсөн залууст 7-10 жилийн хорих ял оноож, ялыг нь биечлэн эдлүүлэхээр болсон талаар мэдээлж байсан.

Хэргийн талаар эргэн сануулбал, Монгол Улсын иргэн Т нарын дөрвөн залуу өнгөрсөн 2010 оны дөрөвдүгээр сард Малайз улсын нисэх онгоцны буудлаас Хонгконгийн чиглэлийн онгоцонд суусан тэд 990, 781, 1100, 880 грамм герион залгисан байсныг тус улсын хууль сахиулагчдад газар дээр нь илрүүлсэн. Бизнес хийх зорилгоор урагшаа явах болгондоо мөнгөтэй болж ирдэг бөгөөд олж ирсэн мөнгөөрөө ОХУ руу явж наймаа хийдэг байсан талаар ар гэрийнхэн нь ярилцлага өгч байсан билээ.

Тэгвэл энэхүү хууль бус үйлдэлдээ хорих ял сонссон дээрх залуусын нэгийнх нь хоригдох хугацаа нь дуусч өнгөрсөн онд эх орондоо иржээ. Харин үлдсэн гурвынх нь суллагдах хугацаа дуусч байгаа бөгөөд хоёр нь энэ жил, нэг нь дараа жил суллагдах юм байна.

Ийнхүү хүний нутагт 7 жил 2 сар хоригдоод эх орондоо ирсэн иргэн Т-тэй утсаар холбогдов. Тэрбээр “Өнгөрсөн хугацаанд их юм үзлээ. Олон ангит кино шиг л амьдрал өрнөнө дөө. Тиймээс энэ нийгэмд хамжаараггүй болсон хар тамхины хор хөнөөл, нөлөө гэх мэт сэдвээр төрийн болон төрийн бус байгууллагуудтай хамтарч томоохон ажил хийх гэж байгаа. Тэр үеэрээ уулзаж ярилцлага өгье” гэлээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • ии 2018-06-09 02:11:54
    Аая яа яа ярилцлага өгнө гэнээ.
  • Ard 2018-06-08 14:00:27
    Zov ym hiivel,demjih heregtei Er ni har tamhi nuudelchded ahadsan buzar business gedgiig naimaachid bod
  •  2018-06-08 10:23:01
    амташсан хэрээ 13 эргэнэ дээ. хар тамхиа хаяагүй л дээ. улсадаа гай татна шүү. сайн харж тагнаж бай.
  • No 2018-06-08 09:49:34
    Gavya baiguulsan yum.shig hutsdag golog ve