МҮБХ: Наадамд 3 болон 4 давсан үзүүлэлтийг амжилтын эрэмбэнд тооцохгүй
Монголын үндэсний бөхийн холбооны Тэргүүлэгчид өчигдөр/06.07/ хуралджээ.

Тус хурлаар нэр бүхий аймгийн хурц арслангуудын ирүүлсэн хүсэлтийг хэлэлцээд “Аймаг цэргийн цолтой бөхчүүдийг амжилтаар нь эрэмбэлэхдээ тэдний улсын баяр наадамд 4 ба 3 давсан үзүүлэлтийг тооцохгүй байхаар” шийдвэрлэсэн байна.

Тус тогтоолын дагуу аймаг, цэргийн цолтой бөхчүүдийн амжилтын шинэ эрэмбийг 2018 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс хойш мөрдөх юм.

Мөн энэ тогтоол гарсантай холбогдуулан МҮБХ-ны тэргүүлэгчдийн 2007 онд баталсан "Аймаг цэргийн цолтой бөхчүүдийг эрэмбэлэх журам”-ыг 2018 оны наймдугаар сарын 01-ний өдрөөс хүчингүй болгохоор шийдвэрлэжээ.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.