Говь-Алтай аймагт хүмүүс мазаалайтай таарчээ
Өчигдөр Говь-Алтай аймгийн төвөөс 45 км-ийн зайтай газарт мазаалай явж байгаатай хүмүүс таарчээ. Аймгийн төвийн байгаль орчныхон очиж мазаалайг хамгаалалтад авсан байна.

Өнгөрсөн жилийн өдийд мөн тус аймгийн Цогт суманд ганц мазаалай нутгийн иргэдтэй таарсан талаар мэдээлж байсан билээ.

Тодруулбал, Говь-Алтай аймгийн Цогт сумын нутаг Баянтоорой тосгон дахь Говийн их дархан цаазат газрын хамгаалалтын нутагт Монголдоо төдийгүй дэлхийд нэн ховор мазаалай баавгай амьдардаг юм.  Мазаалай хоол тэжээл, ус ховор үед ийнхүү тал руу бууж ирдэг талаар ч ГИДЦГ-ын ажилтнууд ярьж байна.  Мазаалай баавгай хоол хүнс хайх, мөн залуу эр мазаалай өөрийн эзэмшил нутаг хайх зэргээр алс хол явдаг гэнэ.

Дашрамд сонирхуулахад дохиолол зүүсэн нэг мазаалай 2015 онд хилээр гарч Хятадын нутгийн гүнд 200 км нэвтрээд есдүгээр сард эргэн ирж Атас богдын ууланд агуйд ичээлж байжээ.





О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • tseegii  2018-06-09 08:08:48
    opshorhcid tsuurch mazaalai olon boloh boltugai
    27.123.214.108
    Мэдэгдсэн Хариулах
  • Баярмаа 2018-06-09 01:45:24
    Хөөрхийдөө, хоол тэжээл, ус ховордохоор талруу бууж ирдэг гэж байна шүү дээ. Цөлжилтийн үр дагавар байх нь дээ. Уул усаа хайрлахгүй бол...
    96.20.221.15
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-06-08 08:22:19
    Хөөрхөн юмаа, тэр хол явчихаад гэртээ эргээд ирдэг хүн л юм даа
    203.91.115.252
    Мэдэгдсэн Хариулах
  • !!!! 2018-06-08 07:42:03
    Амьтан ургамлаа хайрлан хамгаалцгаая , Монгол Мазаалай олон болтугай !!!
    49.0.147.29
    Мэдэгдсэн Хариулах
  • nnn 2018-06-08 06:27:22
    taarch bish helsen shdee medeellee vnen zow oruulmaar yum aa
    202.9.41.30
    Мэдэгдсэн Хариулах
  • Enhtur 2018-06-08 06:04:13
    Esdoo hoorhon amtan bnda
    66.181.160.82
    Мэдэгдсэн Хариулах
  • Монгол 2018-06-08 05:43:49
    Ямар хөөрхөн юм бэ... Даанч гунигт хувь тавилан хүлээж байгаа энэ амьтныг харсаар байгаад л дуусгах нь дээ
    203.217.138.2
    Мэдэгдсэн Хариулах