Жирэмсэн эмэгтэйн уух болон татгалзах АМИН ДЭМҮҮД
Давхар биетэй хүний хувьд амин дэм маш чухал боловч, ууж болох витамин, ууж болохгүй витамин гэж байдаг. Мөн тэдгээрийг хэрхэн хэрэглэх болон нэг өдөрт хэрэглэж болох дээд хэмжээний талаар ам дамжсан эсвэл интернэтээр дүүрэн заавар зөвлөгөөнүүд байдаг. Харин би та бүхэнд Японы эрүүл мэндийн сайтаас жирэмсэн эхчүүдэд зориулсан витамины хэрэглээний талаар олж уншсанаа товч танилцуулъя.
 

Жирэмсэн эхчүүдэд аль болох уухыг зөвлөх 4 витамин
 

ФОЛИЙН ХҮЧИЛ

 

Фолийн хүчил нь В бүлгийн витамины нэг төрөл юм. Ургийн тархи, мэдрэлийн системийн хөгжилд зайлшгүй шаардлагатай шим тэжээл бөгөөд ялангуяа, жирэмсний эхэн үед уух хэрэгтэй байдаг. Жирэмсэн эхийн нэг өдрийн хэрэглэх норм нь 0.4мг ба, 1мг-аас дээш хэтрүүлэн хэрэглэж болохгүй.
 

ВИТАМИН В12

 

Витамин B12 нь фолийн хүчлийн адил цусан дахь улаан эсийн гемоглобин бий болгоход чухал үүрэг гүйцэтгэдэг. Энэ 2 витамин харилцан дэмжих үйлчлэлтэй байдаг тул хамт хэрэглэвэл тустай.
 

ВИТАМИН B6

 

Витамин B6 нь уургийн синтез үүсгэхэд дэмжлэг үзүүлж, арьс салстыг эрүүл бат бөх байлгана. Ялангуяа жирэмсэн үед дутагдаж, хордлогын гол шалтгаан болдог амино хүчлийн бодисын солилцоог сайжруулдаг. Хэвийн нөхцөлд, өдрийн норм 1.4мг байна. Хэтрүүлж хэрэглэвэл мэдрэлд нөлөөлж, саатал учруулдаг тул өдөрт 45мг-аас дээш хэрэглэхгүй байхыг анхаарна уу.
 

Витамин С

 

Витамин С нь коллаген үүсэхэд чухал нөлөөтөй амин дэм учир арьс, яс, судсыг төлжүүлж, бэхжүүлэх, дархлаа сэргээх үүрэгтэй бөгөөд хүний биед зайлшгүй шаардлагатай шим тэжээлийн нэг юм. Мөн төмөр, төмрийн бэлдмэлийн шингээлтийг идэвхижүүлдэг тул жирэмсэний үеийн цус багадалтад төмрийн бэлдмэлтэй хавсран хэрэглэх нь илүү үр дүнтэй байдаг.

Жирэмсэний үед хэтрүүлэн хэрэглэхээс болгоомжлох амин дэм

Тосонд уусдаг амин дэмүүд буюу Витамин A, D, K, E нь жирэмсэн эхэд шаардлагатай шим тэжээлд ордог ч, биед хуримтлагдах шинж чанартай тул хэтрүүлж хэрэглэх нь аюул дагуулж болзошгүй.
 

Витамин А 

 

Витамин А нь яс, шүд ургаж, бэхжихэд нөлөөлдөг. Жирэмсэн эхэд хэрэгтэй ч, хэтрүүлвэл урагт аюултай болох нь батлагдсан байна. Өдөрт авч болох хэмжээ нь жирэмсэний эхэн үеэс дунд үе хүртэл 700μgRE, сүүл үед бол 780μgRE байдаг. Жирэмсэн болохоос өмнөх 3 сар болон жирэмсний эхэн үед хэтрүүлэн хэрэглэвэл ургийн гажиг үүсгэдэг болохоор витамин А ихээр агуулдаг элэг гэх мэт хоол хүнс, хүнсний нэмэлт бүтээгдэхүүн хэрэглэхээс болгоомжлоорой.
 

Витамин Д


Витамин Д мөн яс, шүдийг ургаж бэхжихэд чухал шаардлагатай шим тэжээл юм. Кальц ба фосфорын шингэлтийг дэмжсэнээр цусан дах кальцийн агууламжийг нэмэгдүүлж, улмаар яс, шүдэнд кальц тарааж, хүргэхэд дэмжлэг болдог. Өдөрт уух хэмжээ 7μg байдаг. Жирэмсэн хүн хэтрүүлэн хэрэглэж болохгүйг анхааруулдаг хэдий ч, витамин А шиг ноцтой нөлөөлдөггүй. Өдөрт авч болох дээд хэмжээ 100μg байна.
 

Витамин К


Витамин К нь цусыг бүлэгнүүлдэг ба дутагдвал цус тогтохоо больж, цус алдалтын эх үүсвэр болдог. Мөн кальцийг ясанд шингэхэд нь дэмжлэг үзүүлж, ясны шохойжилтоос сэргийлдэг. Жирэмсэний үед өдөрт 150μg-аас хэтрүүлж болохгүй.

 

Витамин E

 

Витамин E нь цусны улаан бөөмийн төлжилт, булчингийн хөгжилд шаардлагатай амин дэм юм. Жирэмсэн эх өдөрт 6.5мг-аас, хөхүүл үедээ 7.0мг-аас хэтрүүлэлгүй хэрэглэх хэрэгтэй.

Эх сурвалж: Хүүхдийн боловсрол Mongol Kids 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-06-08 10:44:28
    өрхийн эмч л хэлж байх ёстой юм биш үү. энээнд зай гаргааад хог хийж яана.
    64.119.16.52
    Мэдэгдсэн Хариулах