Францын засгийн газар бүрэн бүрэлдэхүүнээрээ огцорлоо
Францийн Ерөнхий сайд Мануэл Воллс Даваа гаригт Ерөнхийлөгч Франсуа Олландад бараалхаж засгийн газраа бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулж байгаагаа мэдэгдсэн бичгийг өргөн барьсан бөгөөд уг бичигт шинэ засгийн газрыг Мягмар гаригт багтаан “ерөнхийлөгчийн тодорхойлсон бодлого чиглэлийн дагуу” бүрдүүлсэн байх тухайгаа илэрийлсэн байсан хэмээн ерөнхийлөгчийн хэвлэл мэдээллийн албанаас мэдээлжээ.
Засгийн газрыг огцруулах тухай асуудал зүүний талыг баримтлагч Францын Эдийн засгийн сайд Арно Монтебурын эдийн засгийн шинэ бодлого баримтлах талаар хийсэн уриалгаас нэг өдрийн дараа яригдаж нэн даруй биелэлээ олжээ. Францын социалист намын төлөөлөл, Ерөнхий сайд Мануэл Воллс “одоогийн засгийн газар улс орноо хөгжүүлэх, эдийн засгаа чангатгах тал дээр нэг үзэл бодолтой байж чадахгүй байгаа нь засгийн газрыг огцруулах гол шалтгаан боллоо” хэмээн тайлбарласан байна. Мөн тэрээр Франц бол Евро бүсийн 2 дахь том эдийн засаг бөгөөд дэлхийн 5 дахь хүчирхэг улс юм. Гэвч одоогийн байдлаар эдийн засаг нь хямарч нэн яаралтай шийдэх асуудлууд уул овоо мэт байна. Эхний хагас жилийн үзүүлэлтээр эдийн засгийн өсөлт 0 хувьтай байгаа. Иймээс энэ оны эцсийн байдлаар 1 хувийн өсөлттэй байна гэж тооцож байсандаа хүрч чадахгүй боллоо хэмээн онцлон тэмдэглэсэн байна.
 
Энэ сард Ерөнхий сайд Мануэл Воллсын рэйтинг 36% хүрч урьд байгаагүй шинэ доод амжилт тогтоосон бол Ерөнхийлөгч Франсуа Олланд урьд өмнө байгаагүй хамгийн нэр хүнд муутай ерөнхийлөгч болсон тухай Францын олон нийтийн санал асуулгын Ifop байгууллага өнгөрсөн Ням гаригт явуулсан санал асуулгынхаа дүнг үндэслэн мэдээллээ
 
Uno
Olloo.mn      
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.