С.Баяр, Ч.Сайханбилэг хоёрыг батлан даалтад гаргах уу
Монгол Улсын 25 дахь Ерөнхий сайд С.Баяр, 28 дахь Ерөнхий сайд Ч.Сайханбилэг нарыг батлан даалтад гаргах, эсвэл үргэлжлүүлэн хорих эсэх шүүх хурал өчигдөр товлогдох байсан ч тодорхой шалтгааны улмаас өнөөдөр болсон.
 
Өчигдөр Нийслэлийн прокурорын газраас С.Баяр, Ч.Сайханбилэг нарын цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж хязгаарлалт тогтоох санал ирүүлсэн байна. Тодруулбал, тэдэнд хилийн хорио тавьж, батлан даалтад гаргах санал хүргүүлсэн гэсэн үг юм.

Ерөнхий сайд асан С.Баяр, Ч.Сайханбилэг нар өдгөө Улсын хоёрдугаар эмнэлэг буюу Сайд нарын хоёрдугаар эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байгаа. Тодруулбал, С.Баяр нь тулуй өвчнөөр, Ч.Сайханбилэг нь мэс заслаар эмчлүүлж байна.
 
Хэргийг сануулахад, АТГ-аас Оюутолгой төслийн хүрээнд Монгол Улсын Засгийн газар, “Айвенхоу Майнз Монголия Инк” ХХК, “Айвенхоу Майнз Лимитед”, “Рио Тинто Интернэшнл Холдингс Лимитед” компанийн хооронд 2009 оны 10 дугаар сарын 6-ны өдөр байгуулсан хөрөнгө оруулалтын гэрээ, хувь нийлүүлэгчдийн гэрээ, 2015 оны 5 дугаар сарын 18-ны өдөр Далд уурхайн бүтээн байгуулалт, санхүүжилтийн төлөвлөгөөг батлахад нэр бүхий албан тушаалтнууд эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, илт хууль бус шийдвэр гаргаж, бусдад давуу байдал бий болгон хохирол учруулсан байж болзошгүй хэрэгт 2007-2009 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан С.Баяр, 2014-2016 онд Монгол Улсын Ерөнхий сайдаар ажиллаж байсан Ч.Сайханбилэг нарыг холбогдуулан, хорьж шалгаж байгаа юм.

Тэгвэл өнөөдөр тэдэнд холбогдох шүүх хурлаар батлан даалтад гаргаж магадгүй гэдгийг эх сурвалж хэлж байна. Учир нь тэдний биеийн байдлыг харгалзан үзэж гадуур байцаалтаа үргэлжлүүлж болно гэнэ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-06-08 08:23:24
    Гарга аа гарга, яршиг зүгээр. Хорилоо гээд ямар ашиг байна
  • иргэн 2018-06-08 04:35:50
    луйварчдыг гаргах юм бол ард түмэн босно.
  • Gargaachee 2018-06-08 02:37:05
    Garga garga, ingej bolohguishdee, arai denduu ym. Heruul hel am hiij bgaa humuus uursduu said bolood neg uzchiheech chadahhgui chatsaga tsarailah bj
  • irgen 2018-06-08 02:23:29
    luivarchdaas hurungiig salgaachee horih heregtei shuu