Б.Цэрэнпүрэв: Зам засварын ажил ашиг олох хэрэгсэл биш, тиймээс хувьчлахыг эсэргүүцнэ
 Төрийн өмчийг хувьчлах төслийн дагуу нэр бүхий авто зам засвар арчлалтын 20 төрийн өмчит хувьцаат компаниудыг  бүрэн хувьчлах буюу нээлттэй дуудлагын худалдаагаар худалдах асуудлыг УИХ-ын нэгдсэн хуралдаанаар хэлэлцэж шийдвэр гаргах гэж байгааг авто замын салбарын ажилтнууд эсэргүүцэж өчигдөр мэдээлэл хийлээ.

Тэдний ярьж буйгаар “Авто замыг хувьчлаж болохгүй. Зам засварын ажил ашиг олох хэрэгсэл биш. Хэрвээ төр хувьчилж хувьд шилжүүлбэл, 800 гаруй ажилтны эрх ашиг, цаана нь байгаа аж амьдралын асуудал хөндөгдөнө. Зам бол төрийн, нийтийн өмч юм. Иргэдийн, жолооч нарын аюулгүй байдлыг хангах хэрэгсэл болохоос ашиг харсан хэрэгсэл бишээ. Төрийн нэр барьж хувьчлах гээд байгаа асуудлын цаана ашиг сонирхлын бүлэглэл байна гэж хардаж байна. Тиймээс бид эсэргүүцэж байна” гэлээ.

Тухайлбал, авто зам засвар арчлалтын 20 гаруй компани байдаг бөгөөд нийт 830 гаруй ажилтантай юм байна
.
Ингээд  Монголын авто замчдын ҮЭ-ийн холбооны тэргүүн Б.Цэрэнпүрэвээс дараах тайлбарыг авлаа.

-АЗЗА-ын компаниудыг хувьчлахыг эсэргүүцэж байгаа гол шалтгаан юу вэ?

-Ажил нь жигдэрсэн, ашиг орлого тогтмол олдог, ажилчдынхаа цалин хөлсийг тогтмол олгодог, техник тоног төхөөрөмж сайтай, өөрийн байртай, газартай, мэргэжлийн олон инженер техникийн ажилчидтай компаниудыг хувьчлах нь буруу бөгөөд, үүнээс хэдэн мянган замчдын ажлын байрны баталгаа алдагдах, хөдөлмөрлөх эрх, нийгмийн хамгаалалын асуудал эрсдэлд орох, төрийн өмч үнэгүйдэх, ашиг сонирхлын бүлэг этгээдийн эрх мэдэлд орох сөрөг нөхцөл бүрдэнэ гэж үзэж байна.

-Та нар хэрвээ төрөөс хувьд шилжүүлж хувьчлахад гарах сөрөг нөлөө нь юу гэж хараад байгаа юм бэ?

-Улсын чанартай автозамыг эзэнгүйдүүлэх, зам хариуцагч нь замаа засахгүй, барилга барьж ашгийн төлөө гүйж, зам замын байгууламжийн бэлэн байдалд сөргөөр нөлөөлж, иргэдийн амь нас, ачаа тээврийн аюулгүй байдалд сөргөөр нөлөөлнө гэж үзэж байгаа.

-Жилд төсвөөс зам засварын ажилд хэдэн төгрөг төсөвлөдөг вэ. Хүрэлцээ хүртээмж нь хэр байдаг уу?

-Энэ жил гэхэд 55 тэрбум төгрөг шаардлагатай байгаа юм. Гэтэл 17 тэрбум төгрөгийг төрөөс өгсөн. Үүнийг нь 21 компани хувааж авч байна. Тэгэхээр яаж хангалттай чанартай зам барих вэ дээ, хүрэлцээ муу гэж хэлнэ.

-Орон нутгийн замд эдгээр компаниуд хэр чанартай ажилладаг вэ. Сүүлийн үед зам засварыг нэлээд шүүмжилдэг болжээ. Хувьчлах гэлээ гэж байхын оронд чанарын асуудалд нь анхаарах хэрэгтэй юм бишүү?

- Чанар чухал. Гэхдээ энэ нь хоёр талтай асуудал. Төр санхүүжилтээ цаг хугацаандаа тавьдаг бол чанартай зам л барина шүү дээ. Манайд хувийн хэвшлийн АЗЗА 8 байдаг. Нэг хүн, компани хувьчилж аваад “зам засвар хийхгүй” гээд унавал яах юм. Нийтий болон орон нутгийн замаас ашиг хайгаад унавал яах юм бэ. Үүнийг бас ойлгох хэрэгтэй шүү. Тэртээ тэргүй ямар зам барьж байгаад төр хяналтаа тавьдаг юм. Гэхдээ одоо төр хувьчлаад хяналт тавьж чадахгүй ээ. Хэзээ хувийн байгууллагад хяналт тавьдаг байлаа. Ёстой дур зоргоор нь ямар ч хяналтгүй ажиллуулдаг нь үнэн биз дээ.

-Төрөөс санхүүжилтээ өгч чадахгүй болохоороо хувьчлах гээд байгаа юм бишүү. Ер нь замын осолтой холбоотой компаниуд хариуцлага хүлээдэг үү?

-Хувийн байгууллагад очвол харин ч хяналт тавихгүйгэдгийг дахин хэлье. Мөнгөтэй хүмүүс худалдаж аваад замыг там болгоно шүү. Орон нутгийн замд тэмдэг тэмдэглэлээ тавьсан байхад жолооч нар өөрсдөө авч хаячихаад хурд хэтрүүлж яваад осол гаргах тохиолдол бий. Замын чанарын асуудалд мөн л төр хамаатай. Цагтаа санхүүжилтээ тавьж, хийх ёстой цагт ажлыг нь хийлгээд байвал чанаргүй зам баригдахгүй.

-Ерөнхий сайд болон гишүүд, зам тээврийн сайдад шаардлага хүргүүлж байгаа гэсэн үү?

-Тийм. Төрийн өмчийг 2017-2018 онд хувьчлах, өөрчлөн байгуулах үндсэн чиглэлд Авто зам засвар арчлалтын нэр бүхий 20 компаниудыг бүрэн хувьчлах гэж заасныг өөрчлөх, харин материллаг бааз нь бэхжээгүй, өөрийн гэсэн техникгүй, менежмент муутай, ашиггүй ажиллаж байгаа авто замын засвар арчлалтын компаниудыг  51:49 ийн харьцаатай хувьчилж хувьчлалаас орох орлогыг ашиглан тухайн компани, хуулийн этгээдийн техник технологийг шинэчлэн сайжруулах ажлыг үе шаттайгаар зохион байгуулах нь зүйтэй.  Ажилчдын ажлын байрны баталгаа, хөдөлмөрлөх эрх нийгмийн хамгаалалын талаар хэлэлцээр хийхийг шаардаж байна. Хэрвээ бидний шаардлагыг хүлээж авахгүй, хувьчилбал, энэ ажилчдын хөдөлмөрлөх эрх хаашаа очих вэ. Тиймээс бидний асуудлыг шийдвэрлэхгүй бол шат дараалсан арга хэмжээ авахыг мэдэгдэж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zochin  2018-06-08 12:25:01
    Buren huvichlaal uz dee. Tender ugsun hunees ni zamiin chanar buren buten baidliig hariutsah togtoltsootoi bolgochih
  • зочин 2018-06-08 02:58:50
    Хувьчлах нь зөв шүү дээ, төрийн ачааг ингэж л багасгах хэрэгтэй, Засгийн газар зөв шийдвэр гаргасан байна ш дээ,
  • Amar 2018-06-08 01:59:23
    Хөөе та нарын зам засах гэж гурилддагийн чинь гайгаар хичнээн машин эвдэрч нүх тойрох гэж эсрэг урсгалд орж хэдэн хүн бэртэж хэдэн хүн амь үрэгдсэнийг санаач.
  • ы 2018-06-08 01:57:49
    Хувьчлах нь зүйтэй. Ашиг орлого, замын чанар болон компанийн засаглал нь сайжирна. Төрийн өмчит компаниудад шахаа их, засаглал муу, чанар сул
  • там очир 2018-06-08 01:12:49
    хувьчил төр мөнгө өгөөгүй гээд зүгээр хоол идэх санаатай хувьд очвол олон тэжээвэр гахайнуудаас сална зам хөрөнгө нь оргов