“Монгол-Оросын санаачилга” эдийн засгийн чуулга уулзалтад Ерөнхийлөгч үг хэлнэ
Монгол Улс, ОХУ-ын Ерөнхийлөгчийн ивээл дор зохион байгуулагдаж байгаа “Монгол-Оросын санаачилга 2018” арга хэмжээ өчигдөр эхэллээ.

Гурван өдөр үргэлжлэх арга хэмжээ бөгөөд төв талбайд үзэсгэлэн гарсан байгаа. Харин өнөөдөр эдийн засгийн чуулганыг нээж Төрийн ордны их танхимд Ерөнхийлөгч Х.Баттулга үг хэлнэ. Чуулганаас яг ямар үр дүн гарч байгаа болон энд тэнд болж байгаа олон арга хэмжээний үр дүн хамтын ажиллагааны талаар Орос болон манай талаас хамтарсан хэвлэлийн хурлыг Г танхимд 11.30 цагт хийхээр болжээ.

Мөн УИХ-ын гишүүд бас хуралд оролцож мэдээлэл өгөх юм. Одоогийн харилцаа, эдийн засгийн харилцааны бодит тоо баримт зэргийг мэдээлэх юм байна.  

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.