Засгийн газрын чиглэлээр “Эрдэнэт” үйлдвэрт бүтцийн өөрчлөлт хийх шийдвэр гаргажээ
Монгол Улсын Шүүхийн хүчин төгөлдөр шийдвэрийг үл тоон төрөөс томилогдсон “Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн Дарга, гишүүд гэх хүмүүс өнгөрсөн шөнө хууль бусаар хуралдаж үйлдвэрт бүтцийн өөрчлөлт хийх шийдвэр гаргажээ.
 
“Эрдэнэт үйлдвэр” ХХК-ийн 51 хувийг гадны банкинд барьцаалсан хэрэгтэй холбоотой гэмт хэргийн мөрдөн байцаалтыг замхруулах, үйлдвэрийн архивт байгаа Жаст групп ХХК-тай холбоотой баримт материал, нотлох баримтыг архиваас устгуулах зорилготой хийж байгаа дээрх бүтцийн өөрчлөлт, Төлөөлөн удирдах зөвлөлийн хурал нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хууль, Зөрчлийн хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хууль, Компанийн тухай хууль зэрэг олон хууль тогтоомжийг ноцтой зөрчсөн үйлдэл болсон гэж үзэж байна.

Тиймээс нийслэлийн ШШГГ-т Монголын зэсийн захирал Ц.Пүрэвтүвшин, ТУЗ-ийн дарга М.Мөнхбаатар нар албан бичиг өгч мэдээлэл өгч байна.

Өнгөрсөн шөнө Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу “Эрдэнэт” үйлдвэрийн хууль бус ТУЗ-ийг /шүүхээр түдгэлзчихсэн бгаа/ УБ-т хуралдуулж, бүтцийн өөрчлөлт нэрээр халаа сэлгээ хийх асуудлыг хэлэлцэж байна.

Одоогоор МАН-ын томилгоо 60 гаруй хүн бий. Өчигдрийн хурлаар энэ тоог нэмэх, тэгэхдээ албан тушаалын ханшийг тогтоосон тухай эх сурвалж хэллээ.

Тухайлбал орлогч захирал 500 сая, газрын захирал 300 сая, хэлтсийн захирал 200 сая төгрөгөөр тогтоожээ. Мөнгөө төлөөд “Эрдэнэт” үйлдвэрт  дарга болох хүсэлтэй маш олон хүн бгаа бөгөөд намын генсек Д.Амарбаясгалангийн өрөөний гадна дугаарлаж байна гэнэ. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • irgen 2018-06-16 16:35:12
    erdenetiin 49n xubiig elbegeegiin orolcootoi absan luibarchid duraaraa durgij bna xunii aab nuuciin darga gej ali ert tetgebriin xugshin zan xaricaa aash zan g...
  • бсүх 2018-06-08 00:31:44
    ЭЭБИЙ д- шидмэс хүргээд өгчих Одмаа шүүгчид халагдах тушаалыг нь хүргээд өгчих . Пүрэвтүвшин 1 жил Эрдэнэтээс идэж тараасан мөнгөнд нь нэхэмжлэл гаргаад шүүх рү...
  • Монгол хүн 2018-06-07 16:45:02
    Эрдэнэтийг ард түмнээс хулгайлсан ХХБ-ны гар хөлнүүдийг зайлуулах хэрэгтэй. Зөв зүйл хийж байна. Дэмжиж байна. Нүгэл нүдээрээ гэж ард түмэн хулгайч нарыг танина...
  • Иргэн 2018-06-07 16:28:30
    Хулгайч "Хулгайчийг бариарай"гэж хашгирдаг шиг юм бичих юм даа. АН-ын захиалгаар бусдыг өөрсөд шигээ бодож ярих чинь тэнэг харагдуулж байна шүү.
  • Бат 2018-06-07 12:08:37
    үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • Монгол 2018-06-07 11:25:43
    49%-ийн захиалгат нийтлэл байна даа.
  • Зочинням 2018-06-07 09:06:08
    Зүгээр үйлдвэрийг орхиод алга болоод үз та нар битгий ард түмний толгойг угаа хэрэггүй 49% хурдан ард түмэнд хувьчилаж амраа ард түмэн тэрэнд чинь хяналтаа т чн...
  • Burenjargal 2018-06-07 08:23:27
    Нотолгоо баримттай ярьж байх хэрэгтэй шүү захиалгат бичээч минь
  • ЗОЧИН 2018-06-07 08:22:20
    ЗАСАГ СОЛИГДОХОД МАН-ЫН МАФИЖСАН БҮЛЭГЛЭЛИЙН ГАР ХӨЛ БОЛСОН ШИЙДВЭР ГАРГАСАН НИЛЭЭДГҮЙ ЭРХ МЭДЭЛТНҮҮД ХОРИХ 461- Р АНГИ РУУ АЧИГДАНА !!! АРАА ДААНА БИЗ !!!
  • zochin 2018-06-07 08:16:55
    ha ha, iimerhuu mungunii niitleldch itgehee baichihlaa doo.