Прокурорын газраас УИХ-ын гишүүдийг эгүүлэн татах хүсэлт ирсэн учир бүлгүүд хуралдаж байна
УИХ дахь МАН, АН-ын бүлэг өнөөдөр ээлжит бусаар хуралдаж байна.

Намын бүлгүүд гэнэт хуралдах болсон нь шалтгаан нь Нийслэлийн прокурорын газраас УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын гишүүдийг эгүүлэн татах хүсэлтээ УИХ-ын хүргүүлсэн байна.

Тодруулбал, тэдний ёс зүйн асуудлаар гишүүнээс нь түдгэлзүүлэх санал прокурорын байгууллагаас ирсэн учраас ийнхүү намын бүлгүүд ээлжит бусаар хуралдахаар болсон гэнэ. Прокуророос эгүүлэн татах санал ирүүлснийг УИХ 48 цагийн дотор хуралдаж, хүлээж авах эсэхээ шийдвэрлэх ёстой байдаг гэнэ.  Тиймээс  намын бүлгүүд УИХ-ын гишүүн Д.Гантулга, Д.Мурат нарын ёс зүйн асуудлаар хуралдахаар болоод байна. 

МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярваа "Прокуророос гишүүдийг эгүүлэн татах хүсэлт бүхий бичиг ирсэн нь үнэн. Одоо бүлгийн хуралдаанаар энэ асуудлыг хэлэлцэхээр хуралдах гэж байна” гэв.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-06-07 18:03:44
    Биеэ авч явж чадахгүй байж яаж төрөө засах вэ.
  • Нэр томъёо ч гэж заваарчээ! 2018-06-07 10:59:27
    УИХ-ын гишүүнийг эгүүлэн татна гэж байдаггүй юм! Прокуророос эрүүд татахын тулд бүрэн эрхийг нь түдгэлзүүлэх хүсэлт ирүүлдэг!!!
  • Бат 2018-06-07 08:34:10
    Одоо 2 хон жил дутуу байхад гаднаас мөнгө зээлж ахин сонгууль хий үү тэгээд ямар ахиц гарах вэ монголчуудын төр барих ухаан ч үнэхээр дутах юм аа
  • иргэн 2018-06-07 08:24:14
    Прокурор тэгж л шийдсэн бол хуралдаад байхдаа ч яадаг юм бэ? шууд л явуулаач.
  •  2018-06-07 08:16:33
    УИХ Хэрэгтэнгүүдийн хоргодох нуугдах газар болсон.
    122.201.31.119
    Мэдэгдсэн Хариулах
  • Хурц 2018-06-07 07:36:11
    2 улаан махны хэрэгтэнгүүд ичихгүй яаж УИХ байгаад байна аа. Хэрэгтэнгүүд хаана байх ёстой юм тэр газраа л байх хэрэгтэй баймаар юм. эсвэл УИ хэрэгтэн