Хуучин эд зүйлсээ бусдад хандивлах өдөрлөг болно

Хуучин эд зүйлсээ худалдах, солилцох, үнэ төлбөргүй бусдад хандивлах “Өгөөмөр өдөр” өдөрлөг энэ Бямба гарагт болох гэж байна. Хог хаягдлыг эх үүсвэр дээр нь ангилан ялгах, багасгах, бууруулах, дахин ашиглахад иргэдийн мэдлэг, оролцоог нэмэгдүүлэх зорилготой энэ өдөрлөг нийслэлийн 9 дүүрэгт зохион байгуулагдах аж.

Өдөрлөгийн хүрээнд өөрийн хэрэглэхгүй хувцас гутал, цахилгаан бараа, ном сэтгүүл, гэр ахуйн хэрэгсэл, цүнх, гоёл чимэглэл, хүүхдийн тоглоом хэрэгслүүдийг бусдад худалдах, бэлэглэж болох юм байна.

.Өдөрлөг бямба гарагийн 11:00-17:00 цагийн хооронд дүүрэг бүрт доорх байршлуудад зохион байгуулагдана.
 

  • Баянзүрх дүүрэг - 55-р дунд сургуулийн талбайд
  • Баянгол дүүрэг - Байгаль эх цогцолборт

/Ачлал их дэлгүүрийн зүүн талд/

  • Сонгинохайрхан дүүрэг - СХД-ийн ЗДТГ-ийн өмнөх талбайд
  • Сүхбаатар дүүрэг - Монгол 3-р дунд сургуулийн талбайд
  • Хан-Уул дүүрэг - Ажилчны алдар талбайд /19-ийн автобусны буудал/
  • Чингэлтэй дүүрэг - Барилгачдын талбайд
  • Багануур дүүрэг - Нацагдоржийн талбайд
  • Багахангай дүүрэг - БХД-и өмнөх талбайд
  • Налайх дүүрэг - Налайх дүүргийн соёлын ордны 2 давхарт
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-06-07 08:18:35
    бандааш гишүүд бандаашаа хандивлана. Эрдэнэчимэг бензээ хандивлана
  • Зочин 2018-06-07 07:00:40
    Зохион байгуулалтын тал дээр их анхаарч ажиллах хэрэгтэй болох байх. Сайхан арга хэмжээ санаачилсанд баярлалаа.