Г.Батбаяр: Миний үйлчлүүлэгч Б.Бахытгүл утсаа салгаад, холбогдохгүй байгаа нь үнэн
“УИХ-ын гишүүн Д.Мурат болон Б.Бахытгүл хоёр 60 саяар эвлэрлийн гэрээ байгуулж, оргон зайлсан хуулийнханд олдохгүй байна” гэсэн мэдээлэл өчигдрөөс гарч эхэллээ.

Тухайлбал, Д.Мурат Б.Бахытгүл гэгч эмэгтэйд бэлгийн дарамт үзүүлэхийг санаархсан, өөрийнхөө нууц эрхтэнийхээ зургийг явуулсан, элдвээр доромжилсон гэх хэрэгт буруутгагдан шалгагдаж байгаа бөгөөд Б.Бахытгүл ч мөн “Би өөрөө хохирогч болсон” хэмээн хуулийн байгууллагад Д.Муратыг шалгуулах хүсэлтээ гаргасан байдаг.

Тэгвэл тэрбээр хохирогч биш, олон жил Д.Мураттай дотно харилцаатай эмэгтэй байсан гэдгийг зарим хүмүүс илчилсэн байдаг юм. Нэр хүндээ унагаж, хэвлэл мэдээллийн хэрэгслээр муу муухай зүйлээр “од” болоод байсан тэд эвлэрч, харин энэ мэдээллийг анх олон нийтэд дэлгэсэн сэтгүүлчийг буруутгаж, шүүхэд өгсөн байгаа юм.

Тэгвэл Б.Бахытгүл өмгөөлөгч Г.Батбаяраас өмгөөллийн үйлчилгээ авч байгаа ор сураггүй алга болжээ. Энэ мэдээллийн талаар өмгөөлөгч нь “Муратаас хохиролд мөнгө авсан зүйл байгаа. Мөнгөний тоог шууд хэлэх боломжгүй, үйлчлүүлэгчийн нууц. Харин миний үйлчлүүлэгчийг хуулийн байгууллагаас 10-аад хоногийн өмнө дуудсан. Тодорхой шалтгааны улмаас ирж чадахгүй байгаа нь үнэн. Би одоо ч утас руу нь залгаад холбогдохгүй байна. Холбоо тасарсан нь үнэн. Холбогдсоны дараа ямар шалтгаанаар утсаа салгаснаа хэлэх байх. Тиймээс өөрийнхөө үйлчлүүлэгчийг оргосон гэж ярих нь зохимжгүй. Оргоогүй байх, харин холбогдож чадахгүй байна” гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Зочин 2018-06-07 17:45:50
    Муратын хийсэн хэрэг үнэн болоод л тэр хүүхэнд мөнгө өгсөн байх. Ямарч байсан ёс зүйгүй гишүүнийг их хурлаас татдаг байх хэрэгтэй.
  • Багш 2018-06-07 10:26:43
    Энэ хүүхэн Хан ццл дүүрэгийн нэг сургуульд багшилж байсан Цгаасаа явдөлтай хүүхэн ш дээ Ороо ороогоороо гэж
  • хх 2018-06-07 05:43:57
    сайхан азарга.
  • zochin 2018-06-07 05:31:23
    Өө сэжигтэй яллагдагч нь оргочихож
  • Zz 2018-06-07 05:19:51
    Haha tgeed nuuts amragtai gedeg ni batlagdaj bga ymu. Amar yma
  • гандааш 2018-06-07 03:10:15
    муратаа мурат энэ 76 ер нь ямар хасаг монгол ялгаагүй гаж донтонгууд ичих булчирхайгүй энэ саарал ордонд ман намын нэр дор хайцаалагдаж байна