Нийслэлийн МАН-ын хурал болохгүй
Нийслэлийн МАН-ын хорооны 34-р Бага хурал өнөөдөр болох байсан ч тодорхойгүй шалтгаанаар хойшилсон талаар мэдээлсэн билээ. 

Албан бус эх сурвалжийн хэлж буйгаар Нийслэлийн МАН-ын хороо дотоод асуудлын улмаас үл ойлголцолд хүрч, хойшлоход хүргэсэн гэх.

Эх сурвалжуудын зүгээс “Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурал маргааш зохион байгуулагдахгүй. Гэхдээ энэ сарын 15-ны дотор зохион байгуулагдана гэсэн асуудал яригдаж байгаа. Бага хурлын асуудлаар үүссэн маргааныг шийдвэрлэх чиглэлээр байгуулагдсан ажлын хэсэг байнга хуралдаж байгаа” гэв.

Уг нь энэ хурлаараа Нийслэлийн МАН-ын даргаа сонгож томилох байсан юм.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.