Ялгаварлан гадуурхалтаас болж хүүхдүүд стресст ордог гэв
Өвсвөр үеийнхэн болон бага насны хүүхдүүдэд өчнөөн асуудал тулгардагийн нэг нь ялгаварлан гадуурхалт байдаг гэнэ. Ер нь хүүхдийг ялгаварлан гадуурхах, өөрийнх нь хөгжих орчноос тусгаарлаад ирэхээр их стресст ордог талаар эмнэлгийн байгууллагаас мэдээлж байна.
 
Тодруулбал, Анагаахын шинжлэх ухааны үндэсний их сургуулийн сэтгэцийн эрүүл мэндийн тэнхимийн багш, СЭМҮТ-ийн хүүхдийн эмч Р.Энхтүвшин “Сүүлийн үед хүүхдүүдийн дунд бие биеэ ялгаварлан гадуурхах үзэл хамгийн их ажиглагддаг боллоо. Жишээлбэл, өмссөн хувцас, эдэлж хэрэглэж буй эд зүйлс, гаднах төрх, сонин содон шинж тэмдгээр нь бусдыг гадуурхах хандлага ихээхэн ажиглагдаж байна. Ийм ялгаварлан гадуурхалтаас болж хүүхдүүд стресст орж байна.

Энэ стрессийн улмаас ихэнх хүүхдүүд ээрч гацах, орондоо шээх зэрэг олон төрлийн эмгэгүүд үүсэх шалтгаан нь болдог. Ихэнх эцэг, эхчүүд хүүхдийнхээ оюуны боловсролд нь анхаардаг. Энэ зөв, гэхдээ орчин үеийн шинжлэх ухаанд  боловсролоос илүү сэтгэл хөдлөлөө удирдах чадварыг чухалчилдаг болсон.

Бусдыг ойлгох, хүлээн зөвшөөрөх чанарыг хэлээд байгаа юм. Энэ хүүхэд надаас өөр гэдгийг нь хүлээн зөвшөөрөх гэдэг маш чухал чанар. Хуучин социализмыг үед муу сурдаг хүүхдийг сайн сурч байгаа хүүхэд дагуулж, бие биедээ тусалдаг хүмүүжлийн систем байсан. Одоо бол эцэг эхчүүд хүүхдэдээ “амиа  бод”, “чи сайн сурах ёстой” гэж тулгадаг болсон байна. Бид гэртээ мянга сарнай ургуулаад ач холбогдолгүй болжээ. Нийгмээр дүүрэн  маш олон хогийн ургамал дотор ганц сарнай цэцэг хэнд ч хэрэггүй зүйл болоод байна. Тиймээс бид энэ хандлагыг өөрчлөх ёстой. Үүний тулд “Аргальхүү” төслийг эхлүүлсэн байгаа” гэв.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.