УЕПГ-ын хяналтын прокурор П.Эрдэнэбатад төрийн хууль үйлчилдэггүй юу
Улсын ерөнхий прокурорын газрын  дэргэдэх Сургалт судалгааны төвийн багш судлаач, хяналтын прокурор П.Эрдэнэбаттай холбоотой элдэв таагүй мэдээлэл их гарч байна.

Тухайлбал, төрсөн дүү П.Отгонбаяр нь хар тамхины хэргээр хоригдсон. Мөнгөтэй, эрх мэдэлтэй л бол ард иргэд хэн ч юу ч биш гэдгийг прокурор П.Эрдэнэбат харуулаад байх шигээ.Эрхзүйч, Хуульч, Хууль цаазын ахлах зөвлөх хүн байж нийтийн эрх ашгийг зөрчиж, төрийн хуулиа хэрэгжүүлэхгүй байна гэдэг үнэхээр харамсалтай юм. 

П.Эрдэнэбат прокурорын хувьд хөрөнгө орлогоороо бусад прокуроруудаа тэргүүлдэг хур баян. Өнгөрсөн 2017 оны хөрөнгөө АТГ-д мэдүүлснийг нь харахад тэрбээр 4.5 тэрбумаар үнэлэгдэх 5 орон сууц, 5 үйлдвэрлэлийн барилга, 6 авто зогсоолтой. 164 сая төгрөгийн 5 авто машин 173 сая төгрөгний уран зураг, үнэт эдлэлтэй. Дансандаа 182 сая төгрөгний хадгаламжтай. Бусдаас 4 тэрбумын авлагатай гэж мэдүүлжээ.

Хөрөнгө орлогыг нь задалбал, Нийтийн орон сууц, зуслангийн байр, хувийн орон сууц, хашаа байшин гээд нийт 5 орон сууцтай. Гэр, авто зогсоол, авто граж, өвөлжөө, хаваржаа, гүний худаг, хүлэмж гэх мэт зургаан барилга байгууламжтай, “Hyundai, - 1,”Hyundai,” - 1,Hyundai, - 1, “Nissan,Diesel- 1”, “Toyota,Prius”  гээд таван машинтай. Мал аж ахуйтай бөгөөд хурдан удмын адуутай.

Үнэт эдлэл нь 173 сая төгрөгөөр үнэлэгдэх,  “Эрдэнэс таван толгой” ТӨХК бусад, “Говь” ХХК бусад, “Атар тэжээлийн аж ахуй Нөхөрлөл”, “Уран барилга” ХК зэрэг компани, хоршоололд хөрөнгө оруулсан тэрбээр бусдаас 4 тэрбумын төгрөгийн авлагатай ийм л баян прокурор байна даа.
 
Мөн тэрбээр өөрийн албан тушаалаа ашиглан тэтгэвэртээ гарсан хоёр эмэгтэйн газрыг булаан дээрэмдсэн ба улмаар хүч хэрэглэн, хэл амаар доромжилдог байжээ. П.Эрдэнэбатын газрын гэрчилгээг xоxирогч хоёр эмэгтэйн газартай хууль бусаар давxцаж олгосон байсан тул энэ хэргийг шийдүүлэxээр xоxирогчид шүүx, цагдаагийн хаалгыг олон хоног харуулдаж, сэтгэл санаа болон эд хөрөнгөөр xоxирсоор байж шийдвэр гаргуулсан байдаг.  Уг хэргийн талаар шүүxээс газрын гэрчилгээг давхардуулан олгосон байна хэмээн үзэж П.Эрдэнэбатын хууль бусаар олж авсан газрын гэрчилгээг цуцалжээ.

Xоxирогч О. Болорцэцэг, Ч.Пагамсүрэн нар шүүxийн мэдүүлгэндээ "Бид 2015 оны 10 дугаар сард хашаагаа барьж байтал П.Эрдэнэбат хэсэг бүлэг хүмүүс дагуулан ирж төрийн албаны хүний ёс зүйгүй харьцаагаар харьцан экскавотарын шанагаар цохичих гээд, дагуулан ирсэн хүмүүс нь зэрлэг балмад үг хэллэгээр биднийг доромжлон ажил хийлгэх аргагүй болгосон тул бид ажлаа орхисон. Биднийг ажлаа орхисны дараа өдөр П.Эрдэнэбат том нүх ухсан байсан. Энэ байдлаас дүгнэхэд Хяналтын прокурор П.Эрдэнэбат нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа удаа дараа ашиглаж хууль бусаар газар эзэмших эрхийг өөртөө олж авсан нь илэрхий байна. Уг хэргийн талаар тодорxой баримтууд shuukh.mn болон нийслэлийн газрын сайт дээр тавигджээ. Нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр
 
 http://new.shuukh.mn  /zahirgaaanhan/2231/view П.Эрдэнэбатын ХУД дэх газрыг хүчингүй болгосон захирамж нь байна.

Түүний төрсөн дүү өмгөөлөгч П.Отгонбаяр нь прокурор асан Х.Тамир нартай хамт хар тамхи хууль бусаар олж авсан, хэрэглэсэн бусдад зарж борлуулсан гэх хэрэгт буруутгагдан цагдан хоригдсон байгаа.

Гэтэл төрсөн ах нь эрх мэдэл, албан тушаалын байдлаа удаа дараа ашиглаж хууль бусаар газар эзэмших эрхийг өөртөө олж авсан нь илэрхий болоод байна.

Эх сурвалж: in-mongolia.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Saihan umaa 2018-06-09 05:45:26
    Ireeduid hahuuliar avah avilgaa shuud 4 terbum gej bichij bgaa um uu saihan umaa
  • Бат 2018-06-07 12:09:20
    үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • Ичиг ичиг 2018-06-07 11:35:18
    Ямар баян юм бэ, авлага 4 тэрбум гэнэ үү.. Ямар авлага вэ?
  • !!!!!! 2018-06-07 11:08:44
    Прокурорын байгууллага бүр яачихаа вэ??? "Загас толгойноосоо эхэлж өмхийрдөг" гэгчээр толгойлж буй хүн л муу ажиллаж байна даа???
  • Zochin 2018-06-07 11:03:47
    Uiliin ur ni ireh l bolno doo, eej aav ni huuhdee sain humuujuulehgui de
  • Болд 2018-06-07 10:51:37
    Хоёр настаны газар булаадаг шигээ саяхан 30-40 бөхчүүдээр газар дээрэмдэхийн тулд дарамтлуулсан мэдээлэл сошиалаар их гарсандаа, нэг мэхээ олон хэрэглээд гаршса...
  • Батаа 2018-06-07 10:26:02
    Шүүх прокурорууд гэж даварсан гарууд байх юм аа. Баян байж болно. Хүчний байгууллагад ажилдаг гэхээрээ л ядарсан нэгнээ дээрэлхэдэг байх юм уу?
  • Ehner n lav bagsh iim ih mungu yagaad ch 2018-06-07 09:51:50
    ATG-d shalguul
  • Yaj iim mungutei boldim 2018-06-07 09:50:59
    2 tetgeveriin hugshiniig daramtalj ,excavatoor dairah shahaj baij gazryg n bulaasan daraa n ter n ilersen tuhai zuragtaar yriad bsan
  • Драгон төвийхөн 2018-06-07 07:05:50
    Драгон төвийн өмнөх явган хүний зам таглаад архины бөөний худалдааны дэлгүүр барьсан. Драгон төвийхөн нийлээд 10 жил тэмцээд үр дүнл хүрээгүй байна.
  • Драгон төвийхөн 2018-06-07 07:04:08
    Холбогдох төрийн байгууллагууд арга хэмжээ авахгүй бол Сүхбаатарын төв талбай дээр очиж жагсана гэж ярилцаж байгаа.
  • Драгон төвийхөн 2018-06-07 07:00:32
    Энэ хүн ажлаасаа гараад 1 жил бизнес хийж үзсэн болов уу? Ажлынхаа хажуугаар ийм их хөрөнгийг босгосон юм байх даа. Драгон төвийн өмнөх явган хүний зам таглаад ...
  • zochin 2018-06-07 04:14:31
    Хогийн новш. Юу дутлаа гэж хүний газарруу сарвайдаг байна. шоронд хийвэл таарна. Шүүгч байх эрхийг нь хасах хэрэгтэй
  • Ган-эрдэнэ 2018-06-07 04:02:00
    Захын нэг шүүгч, прокурор л ийм байдаг юм. Монгол Улсын шүүх засаглал дэлхийг гайхашруулж Гиннесийн номонд орох олон шог булай рекорд тогтоосоор л байгаа билээ....
  • сарантуяа 2018-06-07 02:27:12
    наад төрөөс төрсөн тэр бумтны нэг муу авилгачингаа алаад өгөөч олон хүний хэргийг нууэ дарсан байгаа даа өөрөөч болж байна үр удам үрийн үрд үйлнэ ирнэ дээ ...
  • Нэрээ 2018-06-07 02:01:25
    Үхэхдээ хөрөнгөө аваад үхэх үү эрхэм прокурор нэртэй хулгайчаа