Улаанбаатарт 20-22 хэм дулаан
-Өнөөдөр зүүн аймгуудын нутгийн зарим газраар бороо орж, ихэнх нутгаар дулаарна-

Улаанбаатар хотод өнөөдөр багавтар үүлтэй. Бороо орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. 20-22 градус дулаан байна.

Бүх нутгаар солигдмол үүлтэй. Хангай, Хэнтийн уулс болон зүүн аймгуудын нутгийн зарим газраар түр зуурын бороо орно. Бусад нутгаар бороо орохгүй. Салхи баруун аймгуудын нутгаар баруун өмнөөс, бусад нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр.

Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хүрэн бэлчир, Идэр, Тэс, Туул, Тэрэлж голын хөндийгөөр 18-23 градус, Их нууруудын болон Увс нуурын хотгор, Алтайн өвөр говиор 27-32 градус, бусад нутгаар 21-26 градус дулаан байна.

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.