Хятадын удирдагчид Хонконгийн улстөрийн ирээдүйг хэлэлцэнэ
Хятадын дээд удирдагчид Хонконгийн улстөрийн ирээдүйг хэлэлцэх талаар ВВС мэдээллээ.

Бүх Хятадын Ардын төлөө­лөгчдийн хурлын байнгын хорооноос Хонконг удирдагчаа хэрхэн сонгохыг энэ долоо хоногийн хуралдаанаар хэлэлцэхээр шийдвэрлэсэн байна.

Хонконгчууд 2017 онд удирдагчаа сонгож болно гэж Бээжин мэдэгдсэн ч Хятадын засаг захиргаанаас нэр дэвшигчдийн улс­төрийн найдвартай байдлыг шалгана гэж шүүмжлэгчид үзэж байгаа аж.

Түүнчлэн зөвшилцлийг биелүүлээгүй то­хиолдолд ардчиллыг баримтлагч идэвхт­нүүд нь олон нийтийг иргэний үүргээ бие­лүүлэхгүй байхыг уриална гэдгээ ам­лажээ. Хууль тогтоогчид Хонконгийн гүй­цэтгэх засаглалын тэргүүн Лян Жэньиний илт­гэлийг нягтлан үзэхээс гадна тус онцгой бүсийн удирдагчийг сонгох ар­гуудыг дахин боловсруулах тухай Синьхуа мэдээлсэн байна.

Лян Жэньинийг комиссын 1200 ги­шүү­ний санал хураалтаар 2012 онд сонгосон бол 2017 онд Хонконгийн оршин суугчид удирдагчаа өөрсдөө сонгох юм.
Өглөөний сонин
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.