Д.Сүрэнчимэг: Хүүгийнхээ эмчилгээний эм, тосыг нь авч чадахгүй хэцүү байна
Өнгөрсөн сарын 25-нд Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэрт под станц дэлбэрснээс болж 25 настай нэг эмэгтэй амиа алдаж, бага насны хоёр хүүхэд хүнд, хөнгөн зэргээр түлэгдсэн харамсалтай хэрэг гарсан талаар мэдээлсэн билээ.

Дэлбэрэлтэд өртсөн хоёрдугаар ангийн сурагч Б.Анартөгс эмнэлэгээс гарчээ. Түүний хувьд нүүр толгойн хэсэг бүхэлдээ түлэгдсэн байгаа бөгөөд эмчилгээ, асаргаа их шаардлагатай гэдгийг эмчлэгч эмч нь хэлжээ.

Харин хэрэглэх эм тос нь үнэтэй байгаа учраас ар гэрийнхэн нь авч чадахгүй байгаа гэнэ. Хүүгийн ээж Д.Сүрэнчимэгийн ярьснаар “Би тухайн үед ажилтай байсан болохоор хүүхдүүд тэр станц руу яаж орсныг мэдэхгүй. Хүүгийн толгой, хүзүү өвдөнө, шөнө өдөр ч унтаж чадахгүй зовиуртай байна. Хамгийн гол нь хэн нь түрүүлж тийшээ орсондоо гол биш. Хүүхэд л болохоор сонирхоод орно. Хэрвээ тэр хаалга нь цоожтой байсан бол өнөөдөр ийм зүйл болохгүй байсан. Станцынхаа хаалгыг түгжихгүй яав даа л гэж бодож сууна. Хэн нь түрүүлж орсон, хэн нь дагуулж орсон нь хамаагүй ээ. Энэ станцыг хариуцаж байгаа хүмүүс нь мэдэх байлгүй дээ. Хүү минь өвчиндөө шаналаад уйлаад хэцүү байхад нэг ч хүн асууж сураглаж ирсэнгүй. Байцаагч нь гэж хүн 6 хоногийн дараа ирж мэдүүлэг авлаа. Миний хүүгийн ирээдүй бүрхэг болчихлоо.

Эмчийн хэлснээр мэдрэлийн өөрчлөлт орсон, нүдэнд ч өөрчлөлт орсон байна гэж хэлсэн. Эмчилгээ хийлгээд явцын дунд ямар өөрчлөлт харахыг харна гэсэн. Урт хугацааны эмчилгээ, асаргаа шаардлагатай гэсэн. Нүүрэнд түрхэж байгаа эмнүүд нь долоо ч хонохгүй дуусч байгаа. Нэг шүршлэг гэхэд 50 мянган төгрөг. Тосыг нь 24 мянгаар авдаг. Өөр хоёр тосыг нь авч чадаагүй. Долоо хоногийн тос нь 150 мянган төгрөг болж байгаа. 14 хоногоор уух ёстой эмнүүд нь гэхэд 200 гаруй мянга болоод авч чадахгүй хэцүү л байна” гэжээ.

Дашрамд хэлэхэд, түлэгдсэн хүү Б.Анартөгсөд туслахыг хүсвэл түүний ээж Д.Сүрэнчимэгтэй 94087879 дугаарын утсаар холбогдох боломжтой юм байна.
 
О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-06-07 10:30:16
    Тэр дэлбэрсэн Дэд станц нь аль байгууллагын харъяаллтай юм гэдгийг яагаад зарлахгүй байгаа юм. Хэн орж хэн түлэгдсэнийг ярихаас өмнө аль байгууллагын өмч гэдгий...
  •  2018-06-07 05:43:39
    ЦАхилган түгээх л хариуцаж эм тариагаар хангах ёстой. хэн гэдэг согтуу мал нь түгжихээ мартаад тасраад алга болоо вэ? тэнд орохдоо бүртгэл график ээлж гэж ба...
  • зочин 2018-06-07 01:39:44
    Эм тарианы үнэ гэж талийсан шд. Ядарсан хөгшчүүл хөнгөлттэй гэх эмээ авах гэж яаж зовдогийг мэддэг эрхэм байдаг болов уу?