Маргааш болох байсан МАН-ын бага хурал тодорхойгүй шалтгаанаар хойшилжээ
Нийслэлийн МАН-ын хорооны Тэргүүлэгчдийн хуралдаанаас 34-р Бага хурлаа энэ сарын 7-ны өдөр хийж, даргаа сонгох товоо зарласан байсан юм. Тэгвэл Нийслэлийн МАН-ын Бага хурал ч тодорхойгүй шалтгаанаар хойшилжээ. Гэхдээ энэ сарын 15-ндаа багтаж хуралдана гэдгийг эх сурвалж хэлж байна.

Энэхүү хуралд саналын эрх бүхий 369 төлөөлөгч оролцуулахаар тогтохдоо 69-ийг нь квотоор оруулах шийдвэр гаргасантай холбоотой маргаан үүссэн байгаа.

Тухайлбал, МАН-ын хорооны зарим тэргүүлэгчид нь Нийслэлийн Засаг дарга, намын хорооны үүрэг гүйцэтгэгч С.Батболдыг 69 квот хармаалан намын дарга болохоор улайрч байна гэж хардаж буй.

Тэгвэл энэ асуудлаар МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалан “С.Батболд даргад Нийслэлийн МАН-ын хорооны Бага хурлыг намын дүрэмд нийцүүлэн зохион байгуулах чиглэлд үүрэг өгсөн. Намынхаа эв нэгдлийг хангах, намын анхан шатны гишүүдийн оролцоог тэгш зарчмаар хангах, оролцох боломжийг нь олгох, гишүүд төлөөлөгчид санал бодлоо илэрхийлэх боломжоор хангах чиглэлд үүрэг өгсөн байгаа. Энэ чиглэлийг Нийслэлийн МАН-ын хорооны даргын үүрэг гүйцэтгэж байгаа хүн хариуцаж хийх учиртай” гэжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Itgel 2018-06-07 04:40:59
    ter juulchid ntr ircheed bhad engeed l ysn n medegdehgui bugeed baihiimuu batbaold terguutei humuus !!
    138.68.62.51
    Мэдэгдсэн Хариулах
  • delger 2018-06-07 04:38:39
    yr ni bodood bhad ene huuli bus argaar songuulid orsoldoj alban tushaald tomilogdoj baigaa nohdiin talaar arga hemjee avdag huuli durem,tor zasag alga
    159.89.123.70
    Мэдэгдсэн Хариулах
  • индра 2018-06-07 04:33:58
    энэ ковантын ажлаа хурдан нэг тийш нь болгоод улс орныхоо төлөө бүтээн байгуулалт хиймээр юмаа энэ эх орон чинь болхоо байлаа тэнэгүүдээ
    107.170.246.109
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-06-07 04:27:59
    Энэ коватын асуудлаа нэг тийш нь шийдмээр юм. Ийм зах замбараагүй байдал үргэлжилвэл Монгол хэзээч хөгжихгүй
    207.154.236.159
    Мэдэгдсэн Хариулах
  • Батаа 2018-06-06 06:49:41
    Батболд дарга юунаас айж энэ хурлыг 6 сар гацааж, хойшлуулна вэ?
    103.9.90.130
    Мэдэгдсэн Хариулах
  • Amar 2018-06-06 05:05:03
    Энэ 60 тэрбумынхан зүгээр яваад өгч болдоггүй юм уу.Су Батболд Улсын Их дэгүүрийн өмнөх завааруулсан юм аа засаач ээ.Жуулчид ирчихлээ .
    202.179.25.108
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-06-06 05:04:46
    боломжоор хангах чиглэлд уурэг егсен гэхгуй чиглэлээр гэж бич тийн ялгал мэддэггуй мал уу
    112.72.14.20
    Мэдэгдсэн Хариулах