Хяналтын прокурор П.Эрдэнэбатын төрсөн дүү хар тамхины хэргээр хоригджээ
Тээврийн прокурорын газрын хяналтын прокурор байсан Х.Тамир, ТЕГ-т ажиллаж байсан Д.Амарбаясгалан хоёр хар тамхины хэрэгт олон жил шалгуулж байгаа бөгөөд энэ хугацаанд дахин гэмт хэрэг үйлдэж цагдан хоригдсон байгаа талаар мэдээлсэн билээ.
 
Тэгвэл тэдэнд өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байсан өмгөөлөгч П.Отгонбаярыг мөн хар тамхины хэргээр ЭЦГ-аас баривчилсан байгаа юм. Харин энэ өмгөөлөгч залуу 2007 оноос хойш өмгөөллийн үйлчилгээ үзүүлж байгаа хуульч бөгөөд хар тамхины хамаарал бүхий хэрэгт өмгөөлөгчөөр ажилладаг юм байна.

П.Отгонбаяр гэгч залуу нь Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Сургалт судалгааны төвийн багш судлаач, хяналтын прокурор П.Эрдэнэбатын төрсөн дүү ажээ.

П.Эрдэнэбат нь хөрөнгө орлогын мэдүүлгээрээ хамгийн баян прокурорт тооцогддог юм байна. Тодруулбал, хяналтын прокурор Пүрэвжавын Эрдэнэбат гэгчийн эзэмшдэг, Сонгинохайрхан дүүргийн “Драгон” төвийн урд байрлах барилга явган хүний зам дээр барьсан байшингийн талаар иргэд удаа дараа гомдол гаргасан төдийгүй Нийслэлийн мэргэжлийн Хяналтын газар болон холбогдох байгууллагууд холбогдох шийдвэр гаргаж барилга эзэмшигчид шаардлага хүргүүлсэн ч өнөөдрийг хүртэл хууль хэрэгжихгүй байсаар байна. Мэргэжлийн байгууллагуудын шаардлага, албан тоотыг үл ойшоосоор явган хүний газраас хумсалсан энэ асуудал шийдэгдэхгүй байсаар 10 жилийн нүүрийг үзэж буй гэнэ.

П.Эрдэнэбатын хөрөнгө гэвэл 4.5 тэрбумаар үнэлэгдэх 5 орон сууц, 5 үйлдвэрлэлийн барилга, 6 авто зогсоолтой. 164 сая төгрөгийн 5 авто машин 173 сая төгрөгний уран зураг, үнэт эдлэлтэй. Дансандаа 182 сая төгрөгний хадгаламжтай. Бусдаас 4 тэрбумын авлагатай гэж мэдүүлжээ.  

Ийм л хөрөнгө мөнгөтэй хүний төрсөн дүү хар тамхины хэрэгт холбогдож хоригдсон байгаа юм байна. Харин хууль шударга үйлчилж, хууль бус этгээдэд хатуухан хариуцлага тооцохыг цаг хугацаа харуулах бизээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • эрза 2018-06-17 08:40:37
    Харваас зальтай гөлөг байна халаач
  • БАТ 2018-06-07 15:29:32
    АВАХР ОСОЛ ХИЙСЭН ГОЛДУУ ИХЭЭХЭН ХӨРӨНГӨ МӨНГӨТЭЙ ХҮМҮҮСИЙН ХЭРГИЙГ ДАРАХ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛГОЖ ИХЭЭХЭН ХЭМЖЭЭНИЙ АВИЛГА АВЧ ХӨРӨНГӨЖСӨН НЬ ТЭГЭГ ХҮНД Ч ОЙЛГОМЖТОЙ...
  • энэ юу болж байна даа??? 2018-06-07 02:25:19
    ТӨР бараадаж тэрбумтан болсон АН, МАН ын олон улс төрчид байгаа. ОДОО бүр гаарсан байна. ШҮҮГЧ, прокурор нар тэрбумтан болоод эхэллээ. Нууц тэрбумтан хэд ч байг...
  • dsn 2018-06-06 19:24:17
    er n iim hergiig manaih shig tolgoigiin elj tavidag huulitai uls delhiid bhgui , udahgui olon ulsiin har tamhichid tsugaldag oron boloh bh daa,
  • Ахмад прокурор 2018-06-06 12:28:04
    Одоо цагийн прокурорууд мөн ч өндөр цалин хангамжтай болж дээ!? Дээр үед бол хоол хүнсэнд л хүрэхтэй үгүйтэй л байдагсан.
  • Зочин  2018-06-06 05:44:10
    АТГ шалгаач,
  • Бат 2018-06-06 02:47:33
    Ийм тагнуул, прокурортой, гэрчийг яллагдагчтай уулзуулалгүй хэрэг гүтгэж шийддэг шүүгчтэй сөнөж байгаа Монгол улс даа. Шүүх прокурорыг бузар бүхнээс цэвэрлэж ча...
  • Бат 2018-06-06 01:51:50
    үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм