Зорилтот бүлгийн иргэдэд хүнсний тусламж үзүүлнэ
Турк Улсын Улаан хавирган сар нийгэмлэгээс маргааш Чингэлтэй дүүргийн 14 дүгээр хорооны /5 буудал/ байранд зорилтот бүлгийн 115 айл өрхөд тус бүр 30 кг хүнсний тусламж үзүүлэхээр болжээ.

Тус нийгэмлэг энэ жилийн хүмүүнлэгийн үйл ажиллагааны хүрээнд асрамжийн газрууд болон Улаанбаатар хотын харьяа Чингэлтэй, Налайх, Сонгинохайрхан дүүргийн иргэдэд хүнсний тусламжийн бүтээгдэхүүн тараахаар төлөвлөжээ.

Мөн Туркийн Рамадан сарыг тохиолдуулан жил бүр Монгол Улсад хүмүүнлэгийн тусламж үзүүлдэг бөгөөд энэ жилийн хувьд 1000 гаруй өрхөд хүнсний туслалцаа үзүүлэх юм.

Энэхүү үйл ажиллагаанд Чингэлтэй дүүргийн ЗДТГ, БНТУ-аас Монгол Улсад суугаа ЭСЯ болон Туркийн Улаан хавирган сар нийгэмлэгийн төлөөлөгчид оролцоно.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.