Эмнэлгүүдийн гаднах талбайг тохижуулж эхэллээ

БГД-ийн 11 дүгээр хороо, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн гаднах тохижилтын ажил зургадугаар сарын 7-ноос эхлэх гэж байна. Энэхүү ажил нь нийслэлийн төсвөөр 2018 онд хэрэгжүүлэх томоохон ажлуудын нэг юм.

Тохижилтын ажлын хүрээнд авто зам, авто зогсоол, нисдэг тэрэг буух зогсоол барина. Мөн зам барилгын ажил эхлэхтэй холбогдуулан Эх нялхас /хуучнаар/ руу орж гарах гарц, замыг ээлжлэн хаах юм байна. 

Тохижилтын ажлыг Улсын их баяр наадмын өмнө  дуусган хүлээлгэж өгөхөөр төлөвлөжээ.



Мөн Баянзүрх дүүрэг Халдварт өвчин судлалын үндэсний төвийн гадна талбайд хийгдэх авто зам, авто зогсоол, нисдэг тэрэг буух талбай барих ажил эхлээд байна. Нийслэлийн Төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж байгаа энэ ажил 8 дугаар сард дуусна.

Түүнчлэн “Өргөө” амаржих газрын гадна талбайн тохижилтын ажлыг эхлүүлэхээр бэлтгэл ажил хангагдаад байна. Тус эмнэлгийн гаднах авто зогсоол, авто замын ажлыг гүйцэтгэх юм гэж нийслэлийн Авто зам хөгжлийн газраас мэдээллээ.

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.