С.Амарсайхан: Иргэд газраа эзэмшиж өмчлөөд, түрээс төлөхгүйгээр үйл ажиллагаагаа явуулах боломжийг олгож байгаа
 НИТХ-ын дарга С.Амарсайхан 100 айл дахь барилгын материалын зах болон төрийн үйлчилгээ үзүүлдэг байгууллагууд нүүж эхэлсэнтэй холбоотойгоор ажлын явцтай нь өнөөдөр танилцлаа.

Түрээслэгчид болон жижиглэн худалдаа эрхлэгчид 100 айл дахь захыг нүүлгэхийг дэмжихгүй байгаа гэдгээ хэлж “Ядарсан иргэдийг төр нь дээрэлхдэг. Жижиглэнгийн бараа зардаг иргэдийн барааг зариулахаа больсноос хойш хоногийн хоолгүй тарчигхан өдөр хоногийг өнгөрөөж байна. Энд худлаа ингэж шоудаж явахаар тэнд байгаа гэрт минь очиж үзээч, амьдрал хэцүү байгаа нь үнэн шүү” зэргээр тавьж байгаа шаардлагыг эсэргүүцсэн юм.
 
Харин С.Амарсайхан дарга “Энд зөвхөн 100 айлын хэдэн худалдааны төвийн бизнес эрхлэгчдийн асуудал яригдаж байгаа юм бишээ. 2008 онд батлагдсан ерөнхий төлөвлөгөө өнөөдрийг хүртэл хэрэгжээгүй байна. Энд 12 мянган айл өрхийн орон сууц баригдах байсан ч, арван жилийн дараа буюу өнөөдрийн байдлаар аравхан хувьтай хэрэгжсэн байна. Түүнчлэн энэ хавийн айл өрхүүдийн амьдрах орчин нөхцлийн сайжруулах, бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг арай өөр төвлөрсөн орчинд явуулах газрыг бүрдүүлнэ.
 
Энэ оны нэгдүгээр улиралд батлагдсан тогтоол шийдвэрийн дагуу ажлаа явуулж байна. Энд олон үйлдвэр үйл ажиллагаагаа явуулдаг. Суурьшлийн бүс, үйлдвэрийн бүсээ ялгаж салгах цаг нь болсон гэж олон жил ярилаа. Үйлдвэрүүдийг, үйлдвэр технологийн парк руу шилжүүлэх, төвлөрсөн цэгт үйл ажиллагаа явуулах орчин нөхцлийг бүрдүүлэх үүднээс үйлдвэр технологийн паркийн зам дэд бүтцийн асуудлыг шийдвэрлэхээр ажиллаж байна” гэлээ.


 
С.Даваасүрэн:100 айл орчимд хөрсний бохирдол ихтэй
 
 
Нийслэлийн мэргэжлийн хяналтын газрын дэд дарга С.Даваасүрэн “Зуун айл орчмын хөрсний бохирдол их байдаг. Мэргэжлийн хяналтын байгууллагаас Улаанбаатар хотод батлагдсан газруудад тодорхой давтамжтай газруудад дээж авдаг. Хөрсний бохирдол өндөр гардаг. Одоогийн байдлаар зам дагуу зөвшөөрөлгүй 37 чингэлэг байгаа. Мөн 70 үйлдвэрээс чулуу, төмрийн 26 үйлдвэр байгаа. Ил задгай худалдаа эрхлэгчдийг шаардлага тавиад нүүлгэсэн байгаа. Харин одоо нийтийн эзэмшлийн талбай дээр ТҮЦ, павильон байгаа. Бид зуун айлын нүүлгэх ажил эхлээд шалгалт явуулаад мэдэгдлийг хүргүүлж эхэлсэн байгаа” гэв.
 
Ингээд худалдаа эрхлэгчдийн байр суурийг сонирхлоо.
 
Жижиглэнгийн бараа зардаг Н.Энхтуяа “Би замын хажууд оймс, чихэр, ус ундаа зардаг. Бид нарыг жижиглэнгийн наймааг заруулахаа байснаас хойш юу ч хийхгүй орлогогүй боллоо. Өглөө бүр ирдэг “өнөөдөр нэг гаргачих болов уу” гэж горьдоод хэдэн цагдаа нарын царай хараад зогсдог. Гэтэл биднийг хөөж туудаг. Тийм ч дарга ирж байна, ийм ч хүн ирж байна бараагаа бушуу хам, хумхи гэж загнаж зандарна. Өглөө ирэхэд эргүүл пост гарчихсан байна. Эд нарын сиймхийг ашиглаж хэдэн оймс зарж, хоногийн хоолны мөнгөтэйгээ залгаж байгаа шүү. Ядуу ард иргэдээ хөөж тууж байгаад үнэхээр гомдолтой байна. Ардаа өчнөөн нялх нойтон хүүхэдтэй гэдгийг эд нар мэдэхгүй. Жижиг наймаа хийдэг бид нарын орлогыг боомилж байна шүү. Гудамжинд гарах хүмүүсийн тоог нэмэгдүүлж байгаа нэг хэлбэр” хэмээн ихэд уурлав.


 
“Жоби” төв дотор обой зардаг Ш.Болормаа “Би зуун айл дээр долоон жил үйл ажиллагаа явуулж байна. Түрээс өндөр төлдөг учраас нүүлгэнэ гэхэд хүндрэлтэй байна. Зам засварын ажил хийгдээд зам хаахаар бид орлогогүй болно шүү дээ. Түрээсээ төлөхөөс эхлээд хүндрэл гарна. Замын ажил энэ сарын 15-наас эхэлнэ гэсэн. Иймээс түрээслэгчид болон иргэдийнхээ эрх ашгийг бас бодох хэрэгтэй байна. Мөн автомашины зогсоолын асуудал болон ТҮЦ-ний асуудлыг шийдвэрлэх хэрэгтэй. Иргэний бүртгэл газар зуун айлын хоёр ойролцоо байх нь бас замын түгжрэлийн гол асуудал болж байгаа. Зуун айл төвлөрөөд маш олон жил болж байгаа. Иймээс нүүлгэхэд хүндрэлтэй гэж бодож байна. Иргэд 3000 төгрөгийн үнэтэй хадаас авахын төлөө Налайх руу явна гэхэд хэцүү шүү дээ. Түүнээс гадна автобусны буудал дээр байрлуулсан ТҮЦ-үүдийг цэгцлэх хэрэгтэй байна ” гэв.
 


Н.Дуламсүрэн “Би айлд барилгын ажил хийж явдаг. Хувь хүмүүстэй тохироод ажил хийдэг. Хэрвээ компанид орлоо гэхэд авч хэлэлцэхгүй шүү дээ. 9 сарын 1-нээс эхэлж захуудыг хотын зах руу нүүлгэж гаргана гээд байгаа. Тэгэхээр бид нар барилгын материалаа дагаж нүүнэ гэсэн үг. Үйлчилгээгээ дагана. Гэхдээ энэ захыг нүүлгэнэ гэж Элбэгдорж, Энхбаяр, Удвал гуай ч ирж байсан. Өнөөдрийг хүртэл нүүлгээгүй л байгаа шүү дээ. Ер нь бол захыг нүүлгэхийг бидний хувьд дэмжихгүй байгаа” гэлээ.


 
Уг нь бол тохижилтын асуудлыг явагдаж дуустал зам дагаж жижиглэнгийн бараа зарж борлуулдаг иргэдийн үйл ажиллагааг зогсоосон байгаа юм байна. Гэтэл үүнийг ойлгохгүй худалдаачид “Бид зам хааж, замын ажилд саад болоогүй, оймс бандааш зэргээ зарж орлоготой баймаар байна” гэсэн хүсэлтээ тавьж, эсэргүүцсээр байсан. Гэхдээ аль аль талдаа төрийн ажлаа уялдуулах шаардлага байна гэдгийг С.Амарсайхан дарга онцолсон юм.
 
О.Сайхан
Оллоо.mn
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • jbdjab 2018-06-06 01:16:48
    DEER N DA XUREE ,OGOOMORIIG NUULGEX XEREGTEI
  • Бат 2018-06-06 00:24:04
    үндсэн хуулиндаа параламентаа 2 танхимтай болгож төрийн ажилд ард түмэн хяналт тавихгүй бол бидний төрийг, мөнгийг өөр хүн хайрладаггүй юм
  • zocin 2018-06-05 14:54:24
    ui gesen yg be,ard irged dyrgyiceh hebnd cz hamaagyi tor azilaa l hii,tend amjdardag ocnoon olon hymyysiin eruul; mendiig boddoggyi ,bygdiigni hooh heregtei,
  • иргэн 2018-06-05 13:41:37
    хятад бол едийд индуудчихсэн чадахгуй байж газар емчлех энэ тэр гэж солиорсны гай зуун айлыг нуулгэнэ гэдэг ч естой тавдугаар цахилгаан станц биз дээ
  • Зочин 2018-06-05 08:37:47
    яг энэ янзаараа байвал 100 жил ч болно,арай эмх цэгцэнд эрт орой хэзээ нэгэн цагт орох л болно шүү дээ