“Монголиа Опен”-д зодоглох шилдэг бөхчүүд
Чөлөөт бөхийн “Монголиа Опен” олон улсын тэмцээн зургадугаар сарын 8-10-нд “Буянт-Ухаа” спортын ордонд болно. Найм дахь удаагийн уламжлалт тэмцээнд одоогийн байдлаар манай улсаас гадна ОХУ, БНХАУ, АНУ, Канад, Казахстан, Кыргызстан, Нигери, Австрали, Иран, Пуэрто-Рико, Гватемал гэсэн 12 орны тамирчид оролцохоор мэдүүлэгээ ирүүлээд байна.

Ингээд “Монголиа Опен”-д зодоглох гадны шилдэг тамирчдыг танилцуулъя.


№1 ИРИНА ОЛОГОНОВА

Ирина Игоревна Ологонова 1990 оны нэгдүгээр сарын 23-нд ОХУ-ын Буриад улсын Баргажин аймгийн Баянгол тосгонд төрсөн. 14 настайдаа чөлөөт бөхийн спортоор хичээллэсэн. 16 настайдаа ОХУ-ын залуучуудын улсын аваргад хүрэл медаль хүртэж амжилтын гараагаа эхлүүлсэн. Анхны багш нь Виктор Эрдынеевич Ринчинов, одоогийн багш Андрей Бузин. ОХУ-ын Москва хотын биеийн тамир, спортын хороонд данстай. Ологонова гурван ДАШТ-д дараалж мөнгөн медаль хүртсэн (2014 онд Японы Чихо Хамада, 2015 онд АНУ-ын Хелен Марулис, 2016 онд Японы Майю Мүкайда нарт ялагдсан) ОХУ-ын анхны эмэгтэй бөх. ЕАШТ-ий алт, мөнгө, хүрэл медальтай, Оросын гурван удаагийн аварга. Буриад улсын 2014 оны шилдэг тамирчин.
 

ТОМООХОН АМЖИЛТУУД:

2010 он: Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хүрэл (ОХУ, Красноярск)
- Залуучуудын ДАШТ-ий хүрэл (Унгар, Будапешт)
2011 он: Бакугийн “Алтан Гранпри”-гийн хүрэл (Азербайжан, Баку)
2014 он: Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн хүрэл (ОХУ, Красноярск)
- ЕАШТ-ий хүрэл (Финланд, Вантаа)
- Оюутны ДАШТ-ий мөнгө (Унгар, Печ)
- ДАШТ-ий мөнгө (Узбекистан, Ташкент)
2015 он: Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн алт (ОХУ, Красноярск)
- ДАШТ-ий мөнгө (АНУ, Лас-Вегас)
2016 он: ЕАШТ-ий алт (Латви, Рига)
- ДАШТ-ий мөнгө (Унгар, Будапешт)
2017 он: Александр Медведийн нэрэмжит ОУТ-ий аварга (Беларусь, Минск)
2018 он: ЕАШТ-ий мөнгө (ОХУ, Каспийск)
 


№2 СТАЛВИРА ОРШУШ
 

Стальвира Степановна Оршуш 1993 оны дөрөвдүгээр сарын 22-нд ОХУ-ын Буриадын нийслэл Улаан-Үдэд төрсөн. Анхны багш нь Виктория Кожевникова, одоогийн багш нь Максим Молонов, Евгений Павлов. Энэ жилийн насанд хүрэгчдийн ЕАШТ-д торолгүй түрүүлсэн. Залуучуудын ДАШТ-ий хошой мөнгө, өсвөр үе, залуучуудын Европын дэд аварга. Хойд хөршийн эмэгтэйчүүдийн 53 кг-ын жингийн эхний сонголт болоод буй Оршуш өнгөрсөн жил Оросын аварга болж, Парисын ДАШТ-д анх зодоглосон бөгөөд хоёрдугаар тойрогт манай гавьяат тамирчин Д.Отгонцэцэгийг оноогоор цэвэр ялж байв. Тэрбээр ОХУ-ын эмэгтэй тамирчдаас “Монголиа Опен” ОУТ-д хамгийн олон буюу дөрвөн удаа зодоглож, 2016 онд мөнгө, 2015, 2017 онд хүрэл медаль хүртэж, 2012 онд тавдугаар байрт шалгарч байсан.
 

ТОМООХОН АМЖИЛТУУД:

2010 он: Өсвөр үеийн ЕАШТ-ий мөнгө (Босни Герцеговин, Сараево)
2011 он: Залуучуудын ДАШТ-ий мөнгө (Румын, Бухарест)
2013 он: Залуучуудын ЕАШТ-ий мөнгө (Македон, Скопье)
- Залуучуудын ДАШТ-ий мөнгө (Болгар, Софи)
2016 он: Александр Медведийн нэрэмжит ОУТ-ий аварга (Беларусь, Минск)
2018 он: Иван Ярыгиний нэрэмжит “Алтан Гранпри”-гийн мөнгө (ОХУ, Красноярск)
- ЕАШТ-ий алт (ОХУ, Каспийск)


№3 АЙСУЛУ ТЫНЫБЕКОВА
 

Айсулу Тыныбекова 1993 оны тавдугаар сарын 4-нд Кыргызстаны Жалал-Абад хотын Майли-Сай тосгонд төрсөн. 15 настайдаа чөлөөт бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Дасгалжуулагч Нурбек Изабеков. Кыргызстаны эмэгтэй чөлөөт бөхийн хамгийн шилдэг бөх Тыныбекова “Лондон-2012”, “Рио-2016” олимпийн наадамд оролцсон. Өнгөрсөн жил улсынхаа шилдэг эмэгтэй тамирчнаар тодорсон юм. Өнгөрсөн жил Парист болсон ДАШТ-ээс хүрэл медаль хүртэж, Кыргызстаны чөлөөт бөхийн түүхэнд анхны эмэгтэй медальтан. Насанд хүрэгчдийн Азийн АШТ-д хоёр түрүүлж, хоёр мөнгө, нэг хүрэл медаль хүртээд байгаа юм. Тэрбээр манай гавьяат тамирчин С.Цэрэнчимэд, П.Орхон, ОУХМ С.Бямбацэрэн, Б.Шоовдор, Э.Гантуяа нарын шилдгүүдтэй хүч үзэн ялж, ялагдаж явсан.
 

ТОМООХОН АМЖИЛТУУД:

2010 он: Өсвөр үеийн Азийн АШТ-ий хүрэл (Тайланд, Бангкок)
2013 он: Азийн АШТ-ий хүрэл (Энэтхэг, Шинэ Дели)
- Залуучуудын Азийн АШТ-ий алт (Тайланд, Пукят)
- Оюутны “Универсиад” их наадмын хүрэл (ОХУ, Казань)
- Залуучуудын ДАШТ-ий хүрэл (Болгар, Софи)
2014 он: Азийн АШТ-ий мөнгө (Казахстан, Астана)
- Азийн наадмын хүрэл (БНСУ, Инчёнь)
2015 он: Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн мөнгө (ОХУ, Красноярск)
- Азийн АШТ-ий мөнгө (Катар, Доха)
- Бакугийн “Алтан Гранпри”-гийн мөнгө (Азербайжан, Баку)
2016 он: Азийн АШТ-ий алт (Тайланд, Бангкок)
2017 он: Иван Ярыгиний “Алтан Гранпри”-гийн алт (ОХУ, Красноярск)
- Азийн АШТ-ий алт (Энэтхэг, Шинэ Дели)
- Исламын шашинтай орнуудын наадмын алт (Азербайжан, Баку)
- ДАШТ-ий хүрэл (Франц, Парис)

 

Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • иргэн 2018-06-05 06:43:09
    эрэгтэйчууд барилдах юмуу енеех интернациональ маань ийм нэртэй болсон уу чингэс хаан гэж бас байдаг билуу баянменх гарын бэлэг горьдож очнодоо