Хоёр нас гарантай хүүхдүүдийг бүртгэхгүй байгаад эцэг, эхчүүд бухимдалтай байв
БШУЯ-наас гаргасан шийдвэрийн дагуу өчигдрөөс эхлэн улсын цэцэрлэгүүд хүүхэд багачуудаа бүртгэж эхэллээ. Өдгөө нийслэлд төрийн өмчийн 178, төрийн бус өмчийн 250 цэцэрлэг үйл ажиллагаа явуулж буй. Гэсэн хэдий ч энэ тоо хаанаа ч хүрэлцдэггүй. Жил жилийн өдийд эцэг, эхчүүд хүүхдээ цэцэрлэг оруулахын тулд дээд тал нь долоо хоног цэцэрлэгийн гадаа дугаарлан байж хүүхдээ бүртгүүлдэг, тэгэхгүй бол хүүхэд маань цэцэрлэггүй үлдэх нь гэсэн түгшүүр дэгддэг. Иймд бид дээрх байдал ямар байгаа талаар сурвалжлахаар Сүхбаатар дүүргийн 75 болон 17 дугаар цэцэрлэгүүд болон хувийн хэвшлийн “Үрэл хотхон”, “Жүржхэн” зэрэг цэцэрлэгүүдийг зорилоо. Сүхбаатар дүүргийн 75 дугаар цэцэрлэгийн хувьд өглөө 09:00 цагаас эхэлсэн бөгөөд 11:00 цагийн байдлаар 40 гаруй хүүхэд бүртгэсэн байв. Цэцэрлэгийн зүгээс бүртгэх хүүхдүүдээ нас, насаар нь ангилан бичсэн нь эцэг, эхчүүдийг төөрөгдүүлэхгүй байх талын нэг дэвшил гэлтэй.
 
Бас эцэг эхчүүд өөрсдөө санаачлан эмх замбараатай байх үүднээс номероор орж бүртгүүлж байсан учраас дугаарлалт дээр бухимдал үүсээгүй байна лээ. Харин 3-5 насны хүүхдийг авч байгаа гэдэг дээр хоёр нас өнгөрч байгаа хүүхдийн эцэг эхчүүд багагүй уур бухимдалтай байсан юм. Бүр тодруулбал 2012 оны наймдугаар сарын 31 -нд төрсөн гүйцэд хоёр нас хүрсэн хүүхдийг авч байгаа аж. Харин хоёр нас таван cap буюу 2011 оны хүүхдийг авах ямар ч боломжгүй гурван нас гэхээр хуучин хүүхэд болоод явчихаж байгаа юм байна. Хамгийн гол нь хүчин чадалдаа тохируулж хүүхдээ авах ёстойг ч давхар хэлж байлаа.
 
Дугаарлаж зогсоод нас нь хүрчихсэн л бол асуудалгүй бүртгэж байв. Түүнээс гадуур шуугиад байгаа цэцэрлэгийн хахууль 250-550 мянган төгрөгт хүрсэн гэх яриа энэ цэцэрлэг дээр ажиглагдсангүй. Улсын цэцэрлэг учраас нэмэлт хандив байхгүй гэлээ. Харин хэд хоногийн өмнө цэцэрлэгийн гадаа олон машин байсан өнөөдрөөс бараг байхгүй болсон гэж байв. Тус цэцэрлэг нийт 175 хүүхдийн хүчин чадалтай, Энэ жилийн хувьд 291 хүүхэд хүмүүжнэ. Үүнээс 251 хүүхэд нь үндсэн хүүхэд. Шинээр 40 хүүхэд авна гэнэ. “Нийслэлийн Боловсролын газрын зөвлөмжөөр манай хамран сургах тойрогт IX, X, XI, XII хороонд 611 хүүхэд байгаа. Үүнээс хоёр нас буюу 104 хүүхдээс 40 хүүхдийн элсэлт авна. Бусад насанд элсэлт авах боломжгүй учраас үлдсэн хүүхдүүдийг хамруулах ямар ч боломжгүй. Бүр тодруулбал 3-5 настай хүүхдийг авахгүй” хэмээн тус цэцэрлэгийн заах арга зүйч Ж.Ганбаяр учирласан юм.
 
Хоёр жил цэцэрлэгийн гадаа долоон хоног зогсоод хүүхдээ бүртгүүлж чадахгүй байна
 
Иргэн Н.Тунгалаг:
 
-Би энэ сарын 20-ноос хойш явж байна. Өнгөрсөн жил бүтэн долоон хоног дугаарлаж байгаад бүртгүүлэхээр орсон чинь танай хүүхэд нэг ой арван сартай 24 сар хүрээгүй хоёр сар дутуу байна хойтон ир гээд буцаасан. Гэтэл энэ жил хүүхэд маань сараараа бодохоор хоёр нас арван сартай болчихсон болохоор 3-5 настай хүүхдийг авахгүй гэсэн юм чинь яг орох юм байна гээд долоо хоног зогслоо. Нөхөр маань зогсч байгаа. Бас өөрөө жирэмсэн ч зогсч байна. Тэгээд бүртгүүлье гээд орсон чинь хоёр нас арван сартай хүүхэд авахгүй ээ, 2012 оныхоо л хүүхдүүдийг авна гэсэн. Тэгэхээр 2011 оны есөөс арванхоёрдугаар сард төрсөн хүүхэд завсардчихаад байгаа юм. Одоо яах ёстойгоо мэдэхгүй байна. Өнгөрсөн жил сараар нь тооцож байсан мөртлөө энэ жил оноор нь тооцоод байна. Тэгэхээр бусад эцэг, эхчүүд ч гэсэн гурван нас хүрээгүй юм чинь орох юм байна гэж бодоод өчнөөн хоног зогсч байгаа байхгүй юу. Хойтон хүрээд ир гэсэн болохоор горьдлого тээгээд өвөлжингөө эрхлэгч нартай нь уулзаад яваад байсан. Одоо даргатай нь орж уулзъя гээд байж байна. Харин цэцэрлэгийн зүгээс журмаа маш сайхан тайлбарлаж өгч байна гэж байв.
 
Бэлтгэл бүлгийн хүүхэд ноормоосоо хэтрээд 50 хүрчээ
 
Сүхбаатар дүүргийн Улсын тэргүүний 17 дугаар цэцэрлэгийн эрхлэгч Л.Наранжаргал боловсролын байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байгаа аж. Тус цэцэрлэг таван бүлэгтэй, нийт 125 хүүхдийн хүчин чадалтай. Гэсэн ч өчигдрийн байдлаар хүчин чадал нь нэг дахин нэмэгдэж 200 гаруй хүүхэд хүлээн авчээ. Дээр нь шинээр нэмж 20 хүүхдийг элсэлт авах аж. Уг нь нийслэлийн Боловсролын газраас 40-дээш хүүхдийг авч болохгүй гэж журмандаа заажээ. Гэтэл нэг анги 47, 48 хүүхэдтэй болчихсон юм байна. Энэ цэцэрлэгийг багш нарын төлөөлөл, хорооны нийгмийн ажилтан эцэг, эхийн төлөөлөл бүртгэж байлаа. Эднийх 2-3 настай хүүхдийг бага ангидаа элсүүлж байгаа. Одоогоор таван настай бэлтгэл бүлгийн анги дүүрээд нэг анги 50 гаруй хүүхэдтэй болжээ. Гэсэн ч тэд нөөц бололцоогоо ашиглан сургуульд бэлтгэх хүүхдүүдээ нэмж ажиллана  гэсэн бодолтой байгаагаа хэлж байлаа. Ямар ч байсан эхний ээлжинд элсэлтээ аваад хэдийгээр өрөө тасалгаа багатай ч боломжоороо жижигхэн өрөө гаргаад 15 хүүхэд ч болов хүлээж аваад сургуульд амжилттай бэлтгэхийг хичээж байгаа гэсэн.
 
Мэдээж энэ бүхэн байх ёстой ноормоосоо хэтэрсэн болохоор багш нарт нь хүндрэлтэй байгаа гэнэ. Гэсэн ч үүнийг даван туулахын тулд нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байгаа юм байна. Нөгөө талаас төсөв мөнгөний асуудал ч амаргүй байдаг аж. Учир нь тэдний хэлснээр 50 хүүхдэд хоёр багш, нэг цэвэрлэгч байх юм бол хүүхдийг сургаж хүмүүжүүлэхэд илүү бололцоо хангагдах юм байна. Ялангуяа бэлтгэл бүлгийн 50 хүүхэдтэй нэг багш ажиллана гэдэг өрөөсгөл зүйл. Туслах багш байдаг боловч тэр нь ариун цэвэр, эрүүл ахуйгаа хариуцаад явчихдаг. Энэ асуудлыг холбогдох байгууллагаас шийдээд өгчихвөл бидэнд ажиллахад дөхөмтэй байна. Мөн хамран сургах тойрог болох XII, XIII хорооныхоо нэн ядуу хөгжлийн бэрхшээлтэй айл өрхийн нэгээс гурван хүүхдийг дугааргүй хүлээн авч үйлчилж байгаа. Эцэг, эхчүүдийн зүгээс ч ямар ч хүндрэлгүй хүүхдүүдээ бүртгүүлж байна хэмээн тус цэцэрлэгийн эрхлэгч хэлсэн юм.
 
Нэг ангид 15-18 хүүхэд хумүүжинэ
 
“Үрэл хотхон”цэцэрлэгийн яслийн төлбөр 300 мянган төгрөг, цэцэрлэгийн төлбөр 280 мянган төгрөг аж. Эднийх зургадугаар сарын 1-нээс амраад долдугаар сарын 13-наас үйл ажиллагаа явуулаад өчигдрийн байдлаар шинээр 40 гаруй хүүхэд хүлээн авчээ. Нийтдээ ясли, бага, дунд, ахлах, бэлтгэл бүлэг гээд таван бүлэг ажилладаг. Нэг анги 15-18 хүүхэд хүлээн авах нормтой. Одоогоор нэг ангид 8-13 хүүхэд хүмүүжиж байна. Мөн “Жүржхэн” цэцэрлэг сарын төлбөр 200 мянган төгрөг. Тус цэцэрлэг энэ сарын 24-нөөс хүүхдээ авч эхэлсэн. Нийт 50 хүүхэд хүлээж авах нормтой. Өчигдрийн байдлаар найман хүүхэд ирсэн байв.
 
Нийслэл таймс
Д.Нэргүй
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Zaluu 2014-08-27 02:00:49
    Sar zaasan bol saraaraanl dagaj mordoh yostoishd. Daraa jil ni jil zaagaad unen butehguiee. Iimhen yumiig shiidej zohitsuulj chadahgui humuus toriin alband bna geheer yu ch gehevdee odoo. Bas aav eej ni 2 uulaa ajil hiideg niigmiin daatgal toldog bol tset
    36.2.140.92
    Мэдэгдсэн Хариулах
  • Төр 2014-08-27 01:18:22
    Төрийн аппаратын зардлыг хэдхэн хувь хэмнэхэд л маш олон цэцэрлэг, амаржих газар байгуулах хөрөнгө гараад ирнэ. Төрд очих гэж хүмүүс үхтэл дурлаж зүтгэдэг ганц шалтгаан нь төрийн нэрээр амин хувийн орлого олдогт л байгаа юм. Хэрэв тэр эх үүсвэрийг нь хаач
    202.179.14.33
    Мэдэгдсэн Хариулах
  • aaaa 2014-08-26 20:58:09
    bbbb
    202.179.10.150
    Мэдэгдсэн Хариулах
  • aaaa 2014-08-26 20:58:08
    bbbb
    202.179.10.150
    Мэдэгдсэн Хариулах
  • aaaa 2014-08-26 20:58:07
    bbbb
    202.179.10.150
    Мэдэгдсэн Хариулах
  • aaaa 2014-08-26 20:54:47
    bbbb
    202.179.10.150
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-08-26 13:55:34
    huuhdiin tsetserleg olnoor barij baiguulah heregtei sh dee
    103.23.51.12
    Мэдэгдсэн Хариулах
  • Алтанхуяг 2014-08-26 11:04:54
    Сард үр хүүхэддээ 300мянган төг зориулж чадахгүй харамч нарийн хүмүүс л улсын цэцэрлэгт оочирлож нийгмийг хэрүүлээрээ будаж байна.
    202.179.15.141
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-08-26 06:14:39
    ter SHD iin 148-j tsetserleg bna ogt huuhed avahgui nodlin baahan pamparas9tai huuhed hahuulaar avchihsan oron too bhgui gesen
    202.126.89.251
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2014-08-26 03:43:45
    manai ohind yag iim asuudal garch bsan. ohin maani 12 sard torson. gehdee neleen hel am bolj b.j 2 nastai huuhdiin anig durtgulj orood dara jil ni shud ahlah angi ruugaa shiljuulsen. sar zaagaad irheer hetsuu l um bna lee. yam ene asuudliig huuliar zohits
    169.252.4.21
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2014-08-26 02:43:31
    нас заадаг д буруу болж байгаа юм
    202.179.7.6
    Мэдэгдсэн Хариулах