Гаалийн байцаагчид ял оноожээ
Дорноговь аймгийн Сайншанд сум дахь Гаалийн газарт улсын байцаагчаар ажиллаж байсан А нь хилийн боомтод өнгөрсөн онд 76,8 кг чулууг албан үүрэг, бүрэн эрх, албан тушаалын байдлаа урвуулан ашиглан, бусдад давуу байдал бий болгон, зөрчил гаргагч О-д буцаан өгсөн гэмт хэрэгт холбогджээ.

Тэрбээр энэ талаараа мөрдөн байцаалтын явцад  “2017 оны 08 дугаар сарын 15-ны өдөр улсын хилийн гарах талын чиглэлд ажил үүргийн хуваарийн дагуу хяналт шалгалтын үүрэг гүйцэтгэсэн. Өглөө 08.46 минутын үед 96-94 ДГА улсын дугаартай фургон маркийн машинтай О машиныг гарах талд хил дээр шалгасан. Шалгалтыг тээврийн хэрэгсэлд кабин дотор буюу заалны хамгийн ард талын суудлын доод хэсэгт хар өнгийн том цүнхтэй зүйлийг шалгасан. Шалгахад дотоод байгалийн чулуу байсныг илрүүлэн дотогшоо ажлын байрандаа авч орж, баталгаат жингээр жинлэж үзэхэд 76,8 кг байгалийн чулуу байсан... ингээд чулуу хураасны дараа тэр өдрөөс эхлээд бага хүүхэд нь элэгний эдгэшгүй өвчтэй өр, ширтэй гэх мэтээр янз бүрийн зүйл ярьсан, чулуугаа авъя гэж их гуйсан... ингээд түүнээс хураан авсан чулууг нь 2017 оны 08 дугаар сарын 18-ны өдрийн орой өгсөн...” хэмээн мэдүүлсэн байна.

Анхан болон давж заалдах шатны шүүхээс түүнийг гэм буруутай гэж үзэж ял оноожээ. Тодруулбал, анхан шатны шүүхээс  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 22.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А-г нийтийн албанд томилогдох эрхийг 3 жилийн хугацаагаар хасаж, 2 жил хорих ялаар шийтгэжээ.

О.Сайхан
Оллоо.mn
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Боох ямар аймаар хэрэг вэ 2018-06-05 01:26:30
    Боох ямар аймар хэрэг илруулээ вэ . Сайт дээр хуртэл монго толж бичуулээд. Тэр муу байцаагч Чулууг гаргахгуй буцаагаад огсон юм бна шуу.. Унэхээр аймаар хэрэг. ...
  • иргэн 2018-06-04 14:45:39
    муусайн юмнууд ингээд л хунд гай болдог шуудээ еревдеед буцаагаад егчихсен л юм бна аягуй бол чулуугаа авсан нехер енее муу байцаагчаа мурисан даа еедгуй амьтан...
  • Чаавас даа 2018-06-04 10:11:48
    Цагдаа ИИМ зуйлийг хэрэг гэж суржигнээд 2 жил Ял огсон гээд Сайтанд монго толж тавуйлжээ дээ.. Ичээчээ. Зугээр хар чулууг гаргаад хэдэн тогрог олоход яадагын...