Виз мэдүүлгийн төвийн ажилтнаас болж хоёр жилийн хөдөлмөр, хөрөнгө мөнгө талаар болсон гэв
Баянзүрх дүүрэг дэх БНСУ-ын виз мэдүүлгийн “С” төвийн хариуцлагагүй ажиллагаанаас болж хохирсон эмэгтэй Я.Эрдэнэ-Отгон өнөөдөр мэдээлэл хийлээ.

Тэрбээр зургаадугаар сарын 02-ны өдөр БНСУ-ын “Ионсэй” их сургуульд ярилцлагад орохоор тавдугаар сарын 22-нд Баянзүрх дүүргийн “С” виз мэдүүлгийн төвд визээ мэдүүлжээ.

Хохирсон гэх Я.Эрдэнэ-Отгон “Виз мэдүүлгийн төвийн ажилтан Гэрэлээ гэгч нь БНСУ-ын ЭСЯ-ны Консулын ажилтантай хуйвалдан, зургаадугаар сарын 01-ний бүх нийтийн амралтын өдөр ЭСЯ-ны дугаараас “Ионсэй” их сургууль руу залган, миний ярилцлагын цагийг дур мэдэн цуцалсан байна. “Ионсэй” их сургуулиас явуулсан ярилцлагын цаг бүхий тамгатай албан бичиг дээрх утасны дугаар руу нь ЭСЯ-ны дугаарыг ашиглан залгаж, цагийг нь дур мэдэн цуцалж, миний эрхэнд нь халдсанд гомдолтой байна. Тиймээс ЭСЯ-наас хариу тайлбар хүсч байна. Би виз мэдүүлснээсээ зургаан өдрийн “С” виз мэдүүлгийн төвд хандаж “Ионсэй” их сургуулиас ирсэн ярилцлагын цаг бүхий тамга тэмдэгтэй бичиг баримтыг ЭСЯ-руу яаралтай дамжуулж өгөхийг хүссэн. Гэтэл виз мэдүүлгийн төвийн ажилтан Гэрэлээ тэр өдрөө миний бичиг баримтыг ЭСЯ-нд аваачиж өгөөгүй байгаа юм.

Виз мэдүүлгийн төв хүний бичиг баримтад хариуцлагагүй хандсанаас болж хоёр жилийн хүч хөдөлмөр, хөрөнгө мөнгө нь талаар боллоо. Хүний бичиг баримтыг ашиглаж, дур мэдэн ярилцлагынх нь цагийг цуцалсан хоёр иргэнийг хариу тайлбар хийхийг хүсч байна. Мөн цаашид виз мэдүүлэхэд нь ЭСЯ өс хонзонгийн сэдлээр хандахгүй байх боломжийг нээж өгөхийг хүсье. Би хохироод чимээгүй өнгөрч болох ч виз мэдүүлгийн төвийнхний хариуцлагагүй байдлаас болж өөр олон хүн хохирохоос сэргийлж энэ хэвлэлийн хурлыг хийж байна. БНСУ-ын ЭСЯ виз мэдүүлгийн төвүүдийн үйл ажиллагааг хянаж, үйл ажиллагааных нь хариуцлагыг дээшлүүлж өгөхөд анхаараасай. Над шиг олон хүн хохирч, хүсэл мөрөөдлөө нураалгасан байх” гэлээ.

“С” виз мэдүүлгийн төвийн ажилтан н.Гэрэлээ нь өөрийн буруу үйлдлээ хүлээн зөвшөөрч, зургаадугаар сарын 01-нд бүх нийтийн амралтын өдөр хэдий ч хамт олонтойгоо ярилцаад асуудлыг нь шийдвэрлэж өгөхөө Я.Эрдэнэ-Отгонд хэлжээ.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  •  2018-06-05 08:43:03
    солиорсон О.САЙХАН байна да.
  • zocin 2018-06-04 14:38:40
    erni zobl doo.jlanguja czehiin elcind azilladag uls bas adilhan hariuclagagyi,wiznii cag abah geed zalgana utsaa abahgyi,daraani mongoor zardag,bydyyleg ulsuud ...
  • зочин 2018-06-04 11:33:23
    Ёстой юу ч ойлгосонгүй. Сайхан гэж ёстой сайхан гар уу үгүй юу
  • зочин 2018-06-04 09:38:08
    юу ч ойлгосонгуй мэдээ бичиж чадахгуй сайхан нэртэййййй мал чи одоо болиочээ