“Улаанбаатар” дэлхийн гранприд Словений баг түрүүлэв
"Токио-2020" Олимпын наадмын хөтөлбөрт багтсан 3x3 төрлийн баг тамирчдад Олимпын эрхийн оноо олгох "Улаанбаатар" дэлхийн Гранпри тэмцээн өнгөрсөн амралтын өдрүүдэд Сүхбаатарын талбайд зохион байгуулагдлаа. 

Нийт 20 мянган ам.долларын шагналын сантай уг тэмцээнийг урьдчилсан дэлхийн аварга хэмээн нэрийдэж, олон оронд амьсгаа даран үзсэн байна. Учир нь зургадугаар сарын 8-12-ны хооронд Филипин улсын Манила хотод болох 2018 оны ФИБА 3х3 төрлийн дэлхийн аваргад оролцох, чансаагаараа тэргүүлж буй Poland, Russia, Serbia, Slovenia улсын багууд ирж оролцсон юм.

Тус тэмцээний тэргүүн байрт дэлхийн чансааны дөрөвт бичигдэж буй Словений шигшээ Пиран баг, хоёрдугаар байрт Австралийн Мельбурн баг, гуравдугаар байрт дэлхийн шилдэг тамирчдаас бүрдсэн Сербийн Novi Sad баг шалгарсан. Харин манай Улаанбаатар Хангарьд баг тэмцээний “D” хэсэгт багтаж, эхний тоглолтод Тэнүүн Өлзий багийг 22-14 харьцаатай хожиж, дараа нь Канадын шигшээ Саскатоон багт 17-8 харьцаатай хожигдож хэсгээсээ хоёрдугаар байраар хасагдах шатанд шалгарсан юм. Улмаар 8/1 шигшээ тоглолтод ОХУ-ын шигшээ Москва багийг 13-11-ээр буулган авсан хэдий ч хагас шигшээ тоглолтод Австрали улсын Мельбурн багт 21-13-аар хожигдож тэмцээний дөрөвдүгээр байрт шалгарлаа.



Харин Ховд баг 3x3 төрөлд эрэмбээрээ №1 баг болох Novi Sad багтай хэсэгтэй гайхалтай өрсөлдөөнийг үзүүлж бараг л буулгаж аваад хожигдсон юм. Өсөж яваа залуу багийн хувьд дэлхийн шилдэг тоглогчдоос бүрдсэн багтай эн тэнцүү өрсөлдөж тоглолтыг нь эвдэж байгаа нь чамгүй амжилт гэж дүгнэж болохоор байна.

Зургадугаар сарын 2-3-ны өдрүүдэд үргэлжилсэн Улаанбаатар дэлхийн гранпри тэмцээнээс эхний хоёр байрт шалгарсан багууд “Kuala Lumpur” их дуулгад орох эрхтэй боллоо.

Г.Зул
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • зочин 2018-06-05 15:08:02
    ямар мал нь оруулсан шүүмжлэлийг хасаад ганц магтаалыг нь үлдээдэг байна аа
  • зочин 2018-06-05 14:35:59
    залуучуудаараа бахархасан.зарим үед тактикийн тоглолт хийж байгаа нь бахархал төрүүлсэн .энэ бол ухааны шинж.дэлгэрбаярт онцгойлон баяр хүргэе .