Говь-Алтай аймгаас 80 хувийн түлэгдэлтэй ирсэн залуугийн бие сайжирчээ
Өнгөрсөн сард Говь-Алтай аймгийн Цогт суманд канистртай шатахууныг устай андуурч халуун тогоо руу хийсний улмаас нэг иргэн хүнд түлэгдсэн билээ.  
 
Залуугийн ээж гэрийн хаяанд байсан канистртай шатахууныг устай андуурч тогоо руу хийсний улмаас гал авалцжээ. Гэрт хүүхдүүд , тэмээ ноослохоор ирсэн хүмүүс байсан учраас галын аюулыг холдуулахаар Мөнхбаатар галтай тогоог өргөн гэрээс хол гаргасан байна. Ингэх үед түүний бие толгойноосоо доош 80 хувь түлэгдэж ухаангүй аймгийн төвийн эмнэлэгт хүргэгдсэн.

Яг энэ үеэр Ерөнхий сайд болон Эрүүл мэндийн сайд нар орон нутагт ажиллах таарч түүнийг яаралтай хот руу шилжүүлэх ажлыг зохион байгуулсан юм. УБ руу нисэх гэж байсан онгоцноос 7 хүнийг чөлөөлж суудал гаргаснаар хэдхэн цагийн дотор яаралтай тусламж авч аюул ард хоцорсон юм. 

Их хүнд зэргийн түлэгдэл авсан Б.Мөнхбаатарын бие сайжирч байгаа бөгөөд тэрбээр “Гэмтэл согог судлалын үндэсний төвд ирээд 21 хонож байна. Алтан гартай эмч нарын ачаар бие нь тэнхэрч шаардлагатай эмчилгээнүүдийг авч байгаа” гэв.

Түлэгдсэн Б.Мөнхбаатарынх ам бүл зургуулаа. Аав нь галтай тогоог гэрээс авч гарснаар хүүхдүүд элэг бүтэн, гэрт гадаа байсан олон хүн галын аюулаас амьд үлджээ.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.