“Монгол, Оросын санаачилга-2018” чуулга уулзалт болно
Энэ сарын 07-09-ний хооронд Улаанбаатар хотноо “Монгол, Оросын санаачилга – 2018” ажил хэргийн хөтөлбөрт Монголын аж ахуйн нэгжүүдтэй хамтран хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой 50 гаруй Оросын компани оролцох гэж байна.  

Энэхүү цуврал арга хэмжээг ОХУ-ын Аж үйлдвэр, худалдааны яам “Оросын экспортын төв” хувьцаат нийгэмлэгтэй хамтран зохион байгуулна.

“Монгол, Оросын санаачилга- 2018” арга хэмжээний хөтөлбөр нь үзэсгэлэн худалдаа, эдийн засгийн чуулга уулзалт, дугуй ширээний ярилцлага, салбар хуралдаанууд болон ажил хэргийн хамтын ажиллагаа өрнүүлэх сонирхолтой ирсэн Оросын компаниудын танилцуулга, соёлын болон биеийн тамирын олон арга хэмжээнүүдээс бүрдэх аж.
 
Хамтын ажиллагаагаа тэлэн хөгжүүлэх харилцан сонирхолтой Монголын болон Оросын аж ахуйн нэгжүүд нь хоёр орны хооронд бараа бүтээгдэхүүний эргэлтийг нэмэгдүүлэх болон хамтарсан бизнес хөгжүүлэх сайхан боломжууд байгааг сайн мэдрэгдэж байна. Оросын талыг Монголд хамгийн их эрэлт хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрлэдэг компаниуд төлөөлж оролцоно.
Тухайлбал, эрчим хүч болон цахилгаан бараа, иргэний нисэхийн болон машин техник, тээвэр логистикийн болон барилгын материал, цахилгаан холбоо болон цахим үйлчилгээ, хүнсний бараа, гутал хувцас, хөдөө аж ахуйн техник, химийн болон хүнсний үйлдвэрлэлийн тоног төхөөрөмж үйлдвэрлэгчид гэх мэт эрэлт хэрэгцээт бараа бүтээгдэхүүн дэлгэгдэнэ.  

Оросын ажил хэргийн хүрээний төлөөлөгчдийн бүрэлдэхүүнд манай орны маш олон бүс нутагт үйл ажиллагаагаа явуулдаг үйлдвэрүүдийн гүйцэтгэх захирлууд болон худалдаа, экспортын асуудал хариуцсан орлогч захирлууд олноор багтана.

Түүнчлэн энэхүү үйлдвэрүүдийн ихэнхи нь Монгол Улстай хил залгаа болон ойролцоох Эрхүү, Чита, Томск, Новосибириск, Өвөр Байгал, Красноярск болон Буриад гэх мэтчилэн бүс нутгуудад үйл ажиллагаагаа явуулдаг юм.
 ОХУ-ын Үйлдвэр, худалдааны яам, "Росспецмаш" ассоциаци, Оросын экспортын төв, холбогдох яам, газруудын төлөөлөгчид болон үйлдвэрүүдийн удирдлагуудын оролцоотойгоор бэлтгэгдэж буй ажил хэргийн болон соёлын арга хэмжээнүүд нь зочин гийчдийн сонирхлыг ихээр татах нь эргэлзээгүй юм.

Тусгай машин механизмыг үйлдвэрлэгчдийн тоонд энэхүү үзэсгэлэнд хөдөө аж ахуйн машин техник үйлдвэрлэгч “Ростсельмаш”, “Пегас-Агро”, Омскийн туршилтын үйлдвэр болон зам барилга, хотын нийтийн аж ахуйн тоног төхөөрөмж, машин техникийн үйлдвэрлэгч “Кургандормаш” нар оролцохоор төлөвлөж байгаа аж.

 “Оросын экспортын төв”-өөс зохион байгуулж буй ажил хэргийн хөтөлбөрийн хүрээнд Монгол, Оросын хамтын ажиллагааны хамгийн тулгамдсан асуудлуудыг хэлэлцэх хэд хэдэн сэдэвчилсэн салбар хуралдаан явагдах ба түүний дотор аж үйлдвэрийн, тээврийн болон барилгын салбар дахь дэд бүтцийн хамтарсан төслүүд, хөнгөн үйлдвэрлэлийн, газар тариалангийн болон эрчим хүчний салбар дахь хамтын ажиллагаа, хоёр орны хил орчмын бүс нутгуудын хамтын ажиллагааг хөгжүүлэх тухай олон сэдвээр явагдана.

Үүнээс гадна “Монгол, Оросын санаачилга -2018” арга хэмжээний оролцогчид нь Монголын аж ахуйн нэгжүүдийн 100 гаруй төлөөлөгчид оролцох B2B(бизнесийн төлөөх бизнес) форматын уулзалтыг хийнэ. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • bold 2018-06-03 12:06:09
    Opos ax nartaigaa ylam bat bolox xeregtei.Xyjaagaas zaigaa awax xeregtei.Tomchyyd iimerxvv yylzalt dalimdyylj möngö lyiwardaxaa boli.
    93.221.180.34
    Мэдэгдсэн Хариулах
  • з 2018-06-03 07:26:43
    дэлгэрмааг татьяа
    112.72.14.11
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-06-03 05:03:48
    хамгийн суулийн егуулбэр ойлгогжохгуй байна оролцогчид нь оролцоно гэнуу сэтгуулч менуу мэдээ бичиж чадахгуй амьсгаа юмаа сайхан гуай
    112.72.14.140
    Мэдэгдсэн Хариулах
  • Бат 2018-06-03 05:01:45
    Орос ах нараа тойглож байгаад 5р цахилгаан станц бариулахсан
    112.72.14.66
    Мэдэгдсэн Хариулах