Хамгаалах бүс зүүгээгүйгээс болж 47 хүүхэд амь насаа алджээ
Автомашинд суухдаа аюул эрсдлээс хамгаалах ганц арга бол хамгаалалтын байнга бүсээ бүслэх юм.

Тэгвэл манайхан хөдөө гадаа явахдаа хамгаалах бүсээ бүсэлдэггүй, мөн хүүхдэдээ хамгаалах бүс бүслүүлж сураагүйгээс болж элдэв осол гэмтэлд өртөх нь амархан байдаг юм.


Манай улсад сүүлийн 10 жилийн байдлаар зам тээврийн осол 6.6 дахин өссөн бөгөөд нийт дуудлагын 94.4 хувь нийслэл хотод, 5.6 хувь нь орон нутагт бүртгэгджээ.
 
Замын цагдаагийн албаны Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Б.Лхагважаргал “2017 оны байдлаар зам тээврийн осолд өртөгсдийн 76 хувь нь хамгаалах бүс хэрэглэсэн, 4 хувь хэрэглэсэн эсэх тодорхойгүй амь насаа алдсан, 20 хувь суудлын бүс хэрэглээгүй байсан. Зам тээврийн осолд өртсөн хүүхдүүдийн хувьд өнгөрсөн онд 55 хүүхэд осолд өртөж амь насаа алдсан. Үүнээс 47 хүүхэд суудлын бүс хэрэглээгүй буюу эцэг эхтэйгээ авто машинд зорчиж яваад орон нутгийн замд амиа алдсан байна” гэлээ.
 
Замын цагдаагийн албанаас хүүхдэд суудлын бүс, зориулалтын суудалд суулгаагүй бол зөрчлийн тухай хуулиар 20 мянган төгрөг, хүн тээвэрлэх журам зөрчсөн бол 50 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авч байгаа юм.
 
Автомашин 100км/цаг хурдтай явж байгаа нөхцөлд зорчигч хамгаалалтын бүсээ зүүсэн бол амь нас бүрэн аврагдах боломжтой. Манай улсад орон нутгийн замд 80 км/цаг хурдтай явахыг зөвшөөрдөг. Тиймээс иргэд замын хөдөлгөөнд оролцохдоо хамгаалалтын бүсийг хэрэглэж хэвшүүлэх нь энэхүү төслийн гол зорилго юм. Төсөл 18 сарын хугацаанд хэрэгжих юм байна.  
         
Тиймээс урин дулаан цаг ирлээ, хөдөө гадаа явахдаа хамгаалах бүсийг заавал зүүж байхыг, хэвшихийг Замын цагдаагийн албанаас анхааруулж байна.

О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.