“Монгол НD” телевизийн хамт олон “Авьяаслаг монголчууд-2018” шоуг гурав дахь жилдээ зохион байгуулахаар бэлтгэл ажлаа хангаж байна.
Үзэгчдийг цэнхэр дэлгэцийн өмнө уяж чадсан дэлхийн шоуны бүртгэл өнгөрсөн нэгдүгээр сарын 08-наас эхэлсэн байгаа билээ.
Шоуны оролцогчдын тоо хязгааргүй бөгөөд урлагийн олон төрлөөр аль болох олон авьяастнуудыг бүртгэх юм байна. Энэ шоу маань 2017 онд “The Voice” шоутай давхцаж байсан учраас зохион байгуулаагүй. Харин 2018 ондоо үргэлжлүүлэн, үзэгчдэдээ хүргэхээр болсон байна.
Тэгвэл энэ удаагийн шоу нэвтрүүлгийн шүүгчдийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оржээ. Тодруулбал, “Авьяаслаг Монголчууд” шоу нэвтрүүлэг ирэх есдүгээр сараас үзэгчдийн хүртээл болох гэнэ. Шүүгчдийн тухайд реппер, продюсер Рокит бэй, хөтлөгч продюсер П.Анужин, жүжигчин Г.Ундармаа, Чингис хаан одонт, гавьяат жүжигчин Г.Ариунбаатар нар шоуг шүүхээр болжээ.
Зарим нэг хүмүүс энэ шоуны шүүгчид П.Анужин илүү байна. Бусад нь бол яг тохирно хэмээн дүгнэж эхэлжээ.
О.Сайхан
Оллоо.mn