Өчигдөр 23 хүүхэд сураггүй алга болсноос 12 хүүхэд олдоогүй байна
Хүүхдийн эрхийг хамгаалах өдөр хоёр хүүхэд зам тээврийн осолд өртөн гэмтэж, 23 хүүхэд алга болсон дуудлага цагдаагийн байгууллагад иржээ.

Жил бүрийн хүүхдийн баяраар 100 гаруй хүүхэд алга болдог тул сонор сэрэмжтэй байхыг цагдаагийн байгууллагаас анхааруулж байсан. Энэ жилийн хувьд харьцангуй тайван баярлажээ.

Нийслэлийн шуурхай удирдлагын төвийн 102 утсанд 1428 дуудлага,  101, 105 дугаарын утсанд 21 дуудлага иржээ. Энэ нь энгийн өдрүүдтэй харьцуулахад харьцангуй бага тоо юм. Жил бүрийн хүүхдийн баяраар хүүхэд эцэг эхээсээ төөрөх тохиолдол цөөнгүй гардаг.  Цагдаагийн байгууллагаас үүнийг анхааруулсаар байсан. Харин өчигдрийн хувьд хүн алга болсон гэх 34 дуудлага иржээ. Үүний 23 нь насанд хүрээгүй хүүхэд байсан байна. Одоогоор 12 хүүхэд олдоогүй байна. 

Гэр бүлийн хүчирхийллийн дуудлага мэдээллийг шалгах, сураггүй алга болсон хүүхдүүдийг эрэн хайх ажлыг цагдаагийн байгууллага зохион байгуулан ажиллаж байна. 

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.