Цас, бороо холилдон орж автозамуудын үзэгдэх орчин хязгаарлагдмал байна
Хаврын гурван сар шувтарч зуны тэргүүн сар гараад хэдхэн хонож буй энэ өдрүүдэд хангай дэлхий муухай аашилсаар байна. Баруун зүгийн нутгаас эхлэн цас бороо холилдож ороод хэцүүхэн, зутруухан байгаа талаар малчид ярьж байна.
 
Тухайлбал, өчигдөр Завхан аймгийн Эрдэнэхайрхан суманд нойтон цас оржээ. Мөн өчигдөр Завхан аймгийн төв дээр цас бороо холилдож орсон байна.



Тэгвэл өчигдрөөс эхлэн баруун нутгаас орсон цас бороо, Хөвсгөлд бороо болж, харин Булган аймагт цас болон орж байна. Булган аймагт цас орж автозамуудын үзэгдэх орчин хязгаарлагдмал, халтиргаа гулгаа үүссэн тул жолооч нар хөдөлгөөний аюулгүй байдлаа хангаж болгоомжтой оролцохыг Зам тээврийн газраас анхааруулж байна.

Харин өнөөдөр Улаанбаатар хотод бороо орох төлөвтэй байгаа бол маргаашнаас эхлэн зүүн зүгийн нутгаар тэнгэр хангай муухайрах шинжтэй байна.
 
Энэ жил монгол орны нутаг дэвсгэрт хур бороо орох тун дургүй ихэнх нутгаар хэт их халж, салхи шуурга ихтэй байгаа. Хөдөө орон нутагт газрын гарц тааруу, малын бэлчээрийн даац хүрэлцээгүй муу, жаахан ургасан ногоо нь гандсан гэдгийг орон нутгийн малчид хэлж буй.




О.Сайхан
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.