Азтай нэг үзэгч автомашины эзэн болно
“Хамаг Монгол” студи, бөхийн “Жавхлант” дэвжээ хамтран “Монгол туургатны бөхийн барилдаан”-ыг өнөөдөр Төв цэнгэлдэх хүрээлэнд эхлэхэд бэлэн болжээ.

Энэ удаагийн барилдаанд Өвөрмонгол, Тува, Буриадаас алдартай бөхчүүд ирж оролцож байгаа ажээ. Монгол үндэсний болон Өвөрмонгол, Буриад бөхийн барилдаанууд болох бөгөөд зочин бөхчүүд бүх барилдаанд оролцож болох юм байна. Харин манай бөхчүүд аль нэг төрлийг нь сонгон барилдана.

Монгол туургатны бөхийн барилдааны техникийн зөвлөгөөн өнөөдөр 17.00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд болж, оролцох бөхчүүд тодрох юм байна.

2008 онд Монгол туургатны барилдаан үндэсний бөхийн төрлөөр Улаанбаатарт анх удаа болж байсан бол энэ удаа гурван төрлөөр зохиогдохоор болжээ.

Харин азтай нэг үзэгч автомашины эзэн болох нь ээ. Шагналын машиныг Төв цэнгэлдэхийн гадна талбайд байрлуулсан байна. 

О.Сайхан
Оллоо.mn 
 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.