Сангийн яам, Боловсролын яамнаас мөнгө завшсан гэх этгээдүүдэд тэнсэн харгалзах ял оноожээ
АТГ-аас Боловсрол, соёл, шинжлэх ухааны яамны Санхүүгийн газрын даргаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан нь 90.7 сая төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт тус газраас мөрдөн шалгах ажиллагаа явуулжээ.

Харин мөрдөн шалгах ажиллагаа дуусч, нийслэлийн прокурорын газраас яллах дүгнэлт үйлдлүүлэх саналтай шилжүүлсэн. Улмаар прокуророос хянаж дуусаад Сүхбаатар дүүргийн анхан шатны шүүх рүү явуулсан байна. Тэгвэл анхан шатны шүүхээс Д.Батмагнайд Эрүүгийн хуулийн 17.4 дүгээр зүйлийн 2.1, 2.2-т зааснаар 9.5  сая төгрөгийн торгууль оногдуулжээ.

Мөн Сангийн яамны Өрийн удирдлагын хэлтсийн даргаар ажиллаж байсан эрх бүхий албан тушаалтан нь албан тушаалын байдлаа ашиглаж 13.4 сая төгрөгийг хувьдаа завшсан хэрэгт мөрдөн шалгах ажиллагааг явуулсан.

Шүүхээс Н.Нарангэрэлийг Эрүүгийн хуулийн 150 дугаар зүйлийн 150.2-т зааснаар 1 жилийн тэнсэн харгалзах ял оногдуулж, хэрэгт худал мэдүүлэг өгсөн гэрч Ч.Тавансахъяад Эрүүгийн хуулийн 21.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 мянган төгрөгийн торгуулийн ял оногдуулав.

О.Сайхан
Оллоо.mn 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Санаа 2018-06-04 04:40:29
    Социализмын үед шүүхийн шүүгч нарыг иргэд сонгодог байсаан. Түүнд шилжие Х.Баттулга аа
    202.21.98.10
    Мэдэгдсэн Хариулах
  • Шударга бай л даа 2018-06-04 04:38:26
    Элбэгдоржийн томилсон шүүгчид иймэрхүү л байна. 200 000 төг авсан замын цагдаа 2 жилийн хорих ял авсан шүү
    202.21.98.10
    Мэдэгдсэн Хариулах
  • зочин 2018-06-04 01:42:08
    Нөгөө шүүгчдийн хадгаламжин дахь их мөнгөний учир олдох юм шиг байна ш дээ, үүнийг хархад л
    203.91.118.247
    Мэдэгдсэн Хариулах
  • zochin 2018-06-03 19:55:03
    90 sayag idcheed 9 sayag tulvul ashigtai um bishuu? Sangiin yamnihang sain shalgah heregtei ard tumnii munguur togloj duuslaa
    213.55.176.217
    Мэдэгдсэн Хариулах
  • иргэн 2018-06-03 14:34:57
    Шүүхийнхээ эний чинь юу гэж ойлгох вэ, эсвэл Шүүгч Авилгал авсан уу, Жирийн Иргэдийг бол аль хэдийн ачижихсан ш дээ,
    202.179.24.184
    Мэдэгдсэн Хариулах
  • Иргэн 2018-06-03 11:42:19
    Энийг тэгээд шударга шvvх гэж ойлгох ёстой юу? Ардчилсан Монгол улсын хууль эрх зvйт терийн засаглал гэж ойлгох ёстой юу?
    43.242.243.224
    Мэдэгдсэн Хариулах
  • Зочин 2018-06-03 05:29:41
    Шүүх 90 саяыг иргэд завшихад 9,5 саяаар торгоод өнгөрөх үү Үгүй шоронд, албан тушаалтан учраас тэнцэн ... хууль йим л банйа. Энэ нь шүүгчдэд л байгаа шүү
    202.131.250.130
    Мэдэгдсэн Хариулах
  • хуц 2018-06-03 01:33:52
    үхэж байсан монголын шүүх
    112.72.14.51
    Мэдэгдсэн Хариулах