Олны танил одонтой ээжүүд
Өчигдөр олон улсын хүүхдийн эрхийг хамгаалах баярын өдрөөр Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ээжүүдэд “Алдарт эх”-ийн одон гардууллаа. 

Алдарт эхийн одон гэдэг арын хаалгагүй ганц шударга шагнал гэдгийг олон нийт хүлээн зөвшөөрдөг. Монголынхоо үрс садыг олон болгохын төлөө хувь нэмрээ оруулж яваа ээжүүдэд баярын мэнд хүргэж, эрүүл энхийг хүсье.
 
 Сүүлийн үед олны танил эмэгтэйчүүд болон олны танил эрхмүүдийн гэрийг гийгүүлж яваа гэргий нар нь одон зүүж байна. Ялангуяа одонтой ээжүүд залуужиж, хөөрхөн царайлаг одонтой ээжүүд олон байна гэсэн мэдээ, зураг нь цахим сүлжээгээр дүүрэн байна.
Өчигдөр гэхэд нэлээд хэдэн олны танил ээжүүд энгэртээ одон гялалзуулжээ.
  
Хөөрхөн Содура одонгоо зүүв
 
“Содура” киноны гол дүрийг бүтээсэн мөн “Мартагдашгүй намар”, “Говийн домог” зэрэг кинонд дүр бүтээсэн жүжигчин, дуучин Ч.Одгэрэлийг Монгол банкны ерөнхийлөгч байсан О.Чулуунбатын бэр гэдгээр нь түмэн олон андахгүй сайн танина. Уран бүтээлээс илүү гэр бүлийн амьдралаа илүүд үздэг дуучин бүсгүй маань өчигдөр алдарт эхийн одонгоо Ерөнхийлөгчөөс гардаж авсан нь хамгийн гоё агшин үйл явдал байлаа. Нэгэнтээ “Гэртээ орой бүр дүнсийгээд суух нөхрөө өрөвдсөн. Тиймээс олон хүүхэдтэй болж гэрээ азжаргалаа дүүргэнэ ээ” гэж ярьж байсан тэдний хүсэл мөрөөдөл биелэж өдгөө дөрвөн хүүхдийн ээж болсон Очко уран бүтээлдээ эргэн оржээ. Одоо тэрбээр “Яг түүн шиг” шоунд амжилттай оролцож явна.


 
Дуурийн дуучин Н.Туяа алдарт эх болжээ
 
Нэг хэсэгКлассик жем” хамтлагийн гишүүн байсан дуучин Н.Туяа хамтлагаасаа гараад ДБЭТ-ын гоцлол дуучин болоод удаж буй. Тэрбээр бие даасан уран бүтээлээ хийж, цомгоо ч гаргасан нэгэн. Харин уран бүтээлээсээ түр хөндийрч гэр бүлийн амьдралдаа анхаарч яваа тэрбээр өчигдөр алдарт эхийн одонгоо авчээ. Түүний хань “Арын хаалгагүй ганц одонг эхнэр минь авлаа. Хань, хүүхдүүдээрээ ганц гангарчихъя” гээд зургаа оруулжээ.  


 
Т.Мөнгөнцоож харцагын гэргий одонгоо зүүжээ
 
Архангай аймгийн харьяат Улсын харцага Т.Мөнгөнцоожийнх өнгөрсөн жил одонгийн хүүхдээр бүл нэмсэн билээ. Тэгвэл түүний гэргий Г.Мөнхтүвшин өчигдөр алдарт эхийн одонгоо зүүж, ах дүүс, амраг хань, аав ээж, анд найз нар, алдрай бяцхан үрстэйгээ баяраа хуваалцан тэмдэглэжээ. Гэр бүлд нь гэгээн сайхныг ерөөе.


 
Альтернатив Отгоо алдарт эх болов
 
“Гитарын дуу”, “Хайрласаар” дуунуудаараа олноо танигдаж рок, альтернатив ертөнцөд өөрийн нэгэн давтагдашгүй орон зайг бий болгосон дуучин Х.Отгончимэг буюу Отгоог фенүүд нь андахгүй сайн мэднэ. Өдгөө 10 гаруй жилийг хол орхисон ч энэ хөгжмийн урсгалд түүний дархлагдсан байр суурийг гүйцэх өрсөлдөгч одоохондоо байхгүй. “Амжилтын үндэс бол шантаршгүй байдал“ хэмээн тодорхойлох тэрбээр дөрвөн хүүхдийн эх болсон ч уран бүтээлээ орхилгүй яваа нэгэн. Тэгвэл өчигдөр тэрбээр алдарт эхийн одонгоо энгэртээ гялалзуулжээ. Тэрбээр баяраа гэр бүлийнхэнтэйгээ болон урлагийн найз нөхөдтэйгээ хуваалцжээ.


 
Төрийн соёрхолтын гэргий I,II дугаар одонтой
 
УДЭТ-ын ерөнхий найруулагчийн албыг нэр төртэй залгуулж, амьдрал дээр ч өнөр өтгөн айл өрхийг тэргүүлж яваа Төрийн соёрхолт Н.Наранбаатар найруулагчийн эхнэр Л.Гантуяа алдарт эхийн I, II дугаар одонтой билээ.
Сонирхуулахад, Н.Наранбаатарын эхнэр Л.Гантуяа нь багш мэргэжилтэй, тэрбээр зургаан хүүхэд өсгөж, хүмүүжүүлж яваа ээж билээ.
 

 
Аваргын эхнэр Б.Оюунбилэг одонтой ээж 
 
Өчигдөр эх үрсийн баярын өдөр тохиосон. Энэ өдөр олимпийн аварга, хөдөлмөрийн баатар, ОУХМ Н.Түвшинбаярын төрсөн өдөр тохиодог билээ. Түүний гэргий Б.Оюунбилэг өнгөрсөн жилийн зургадугаар сарын 01-нд  “Алдарт эх”-ийн хоёрдугаар одонг төрийн ордонд гардан авсан байдаг. Аваргын гэргий Б.Оюунбилэг өнгөрсөн 2016 онд дөрөв дэх хүүхдээ өлгийдөн авсан. Ийнхүү аваргынх хоёр хүү, хоёр охинтой болж, гэргий нь алдарт эхийн одон гардан авсан өнөр бүлийнхэн юм.



О.Сайхан 
Оллоо.mn 
 
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.
  • Bayar hurgie. 2018-06-03 13:47:21
    Saihan enerelt eejuuded bayar hurgie. Ene odontoi eejuudiin huuhduud aavuudad sain saihniig yorooe. Odon bol olon jiliin tuuhtei saihan turiin hundetgel yum.
  • Бат 2018-06-03 12:23:57
    Одон өгсөнөөс хүүхдийн тоогоор сая төгрөг өгвөл ямар вэ ? Улсаараа нэг төмөр зүүсэн хүмүүс боллоо.
  • bi 2018-06-03 11:21:10
    Баяр хүргэе сайхан бүсгүйчүүддээ.Монголын үрс маш олон болтугай
  • Анхаа 2018-06-03 09:54:54
    Сайхан гэр бүлүүд байна. Эдгээр эмэгтэйчүүд бол үнэхээр баатарууд
  • ОК 2018-06-02 10:05:19
    БҮГДЭД НЬ САЙН САЙХНЫГ ХҮСЬЕ
  • Mongol er 2018-06-02 05:12:16
    Saihan saihan. Amidral saihan. Ta buhendee eruul enhiig husen erooe!