“Хамаг Монгол” студи, бөхийн “Жавхлант” дэвжээ хамтран “Монгол туургатны бөхийн барилдаан”-ыг маргааш/06.02/ Төв цэнгэлдэх хүрээлэнд зохион байгуулах гэж байна.
Энэ удаагийн барилдаанд Өвөрмонгол, Тува, Буриадаас алдартай бөхчүүд ирж оролцох аж. Монгол үндэсний болон Өвөрмонгол, Буриад бөхийн барилдаанууд болох бөгөөд зочин бөхчүүд бүх барилдаанд оролцож болох юм байна. Харин манай бөхчүүд аль нэг төрлийг нь сонгон барилдана.

Монгол туургатны бөхийн барилдааны техникийн зөвлөгөөн өнөөдөр 17:00 цагаас Төв цэнгэлдэх хүрээлэнд болж, оролцох бөхчүүд тодрох юм байна.
2008 онд Монгол туургатны барилдаан үндэсний бөхийн төрлөөр Улаанбаатарт анх удаа болж байсан бол энэ удаа гурван төрлөөр зохиогдохоор болжээ.
Г.Зул