Халуун нарнаас арьсаа хэрхэн хамгаалах вэ
Манай орны хуурай агаар, хурц нарны улмаас хүний эмзэг мэдрэмтгий бүсгүйчүүдийн арьс сэвхтэж харладаг. “Нар салхинд яваад харлалаа, борлолоо одоо яаж хурдан хугацаанд цайх вэ” гэж толгойгоо гашилгаж сайн гэсэн болгоныг туршиж үздэг. Бүсгүйчүүдэд эргээд хэвэндээ орж цайна гэдэг нилээд хүнд асуудал болдог. Зарим хүмүүс хурдан хугацаанд цайх гэж байна хэмээн цайруулах үйлчилгээтэй бүтээгдэхүүнийг хамаагүй нүүрэндээ нялсанаар нуухыг нь авах гээд нүдийг нь сохлов. гэдэг шиг бүр дордуулчихдаг.

Цайруулах тосын удаан хугацаагаар хэрэглэвэл арьсны чийг алдагддаг бөгөөд нүүр сэвхтэж харладаг байна. Тиймээс арьсаа тослоггүй чийглэг байлгах хэрэгтэй. Долоо хоногт хоёроос гурван удаа чийгшүүглэгч маскийг тогтмол тавьж байх хэрэгтэй. Хуурай арьс наранд улам хуурайшдаг. Тиймээс сайн чийгшүүлж байх нь зөв. Мөн зуны халуунд хүн хамаг шингэнээ хөлсөөрөө гадагшлуулдаг болохоор шингэн зүйлийг сайн ууж байх хэрэгтэй.

Зуны энэ халуун хурц нартай үед гүзээлзгэнэ эсвэл өөр нэг жимс нухаж нүүрэндээ маск хэлбэрээр тавьж заншвал нарны хэт яагаан туяанаас арьсыг хамгаалж сэвх, нөсөө үүсэхээс сэргийлдэг байна.

Та нэгэнт сэвхтсэн бол сэвтсэн хэсэгээ нимбэгээр арчивал сэвх арилж бүдгэрдэг. Мөн гадагшаа гарахдаа үргэлж нар салхинаас хамгаалсан нарны тосыг пудрын доор тавьж бай. Боломжтой бол дэрвэгэр малгай, нарны шил зүүвэл бага ч гэсэн борлохоос хамгаална. Нүүр сэвхтэж борлоход нар, салхи, бороог буруутгах нь учир дутагдалтай. Үүнд идэж ууж байгаа хоол хүнс болон дотоод эрхтний үйл ажиллагаа ч нөлөөлдөг байна. Бүсгүйчүүдийн амтархан идэх дуртай шоколад, кофег байнга уувал харлуулдаг гэдгийг санаарай. Тиймээс өдөр тутам хэрэглээд байх хэрэггүй л болов уу.

Зарим бүсгүйчүүдийн нүүр зуны улиралд хөлрөөд будаг нь гялалзаж урсаад эвгүй харагддаг. Хэрэвээ таны нүүр хөлрөөд таныг эвгүй байдалд оруулаад байвал салицилийн хоёр хувийн уусмалаар арчих юмуу нимбэг өргөст хэмхээр өдөрт хоёр удаа буюу өглөө оройдоо арчиж байвал энэ зовлонгоосоо бага ч гэсэн нимгэрнэ гэдэгт итгэлтэй байна.
Бусдад түгээх
  • gplus

Сэтгэгдэл үлдээх

Уншигчдын бичсэн сэтгэгдэлд olloo.mn хариуцлага хүлээхгүй болно.
ХХЗХ-ны журмын дагуу зvй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул ТА сэтгэгдэл бичихдээ хууль зvйн болон ёс суртахууны хэм хэмжээг хүндэтгэнэ үү. Хэм хэмжээг зөрчсөн сэтгэгдэлийг админ устгах эрхтэй. Сэтгэгдэлтэй холбоотой санал гомдолыг 772-01100 утсаар хүлээн авна.

Сэтгэгдэлээ бичихХураах

тэмдэгтэнд багтааж бичнэ үү.